Moнголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Өнөөдрийн валютын ханшийн өсөлт бол зохиомол гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тийм болохоор хүмүүсийг өнөөдрийн америк долларын ханшид битгий хуурт, битгий сандар гэдгийг хэлье. Валют, долларын ямар ч хэрэгцээгүй байж гар дээрээ байгаа төгрөгөө америк доллар болгох хэрэггүй. Монгол төгрөг л гүйлгээний хэрэгсэл. Зарим иргэд төгрөгийн ханш цаашид унана, доллар өсөх юм байна гээд төгрөгийн хадгаламжаа долларынх болгохоор арилжааны банк руу очиж байна гэсэн. Ингэж болохгүй. Тодорхой хугацааны дараа долларын ханш уруудна. Төгрөгийн хадгаламж бол өндөр хүүтэй, валютынх бол харьцангуй бага.

Энд зохиомол эрэлт явагдаад байгаа юм. Цаад учир шалтгааныг нь ч гадарлаж байна. Хэн ийм зүйл хийгээд байгааг ч мэднэ.