Сарын өмнө манай найзын хурим боллоо. Бид ч хүргэний талаас гээд үнэн савах дуртай баагийнууд очлоо доо. Тэгсэн хамт нэг ширээнд бэрийн талын багын найзууд гээд тас тас биетэй хүүхнүүд ирж суулаа. Надад ч нэг хүүхэн нь их таалагдав. Тэгээд л бүжиг болох үеэр нэлээн халсан байсан болохоор шууд л нөгөө хүүхэнтэй бүжиглэж бүүр далжигнаж гарлаа. Тарахын үед тэр бид 2 бараг л хэдийнээ үерхдэг 2 шиг тачаангуй бүжиглэж эхлэв.

Тэгээд л хури өндөрлөж би ч нөгөө хүүхнийг аваад л гарлаа. Хоёулаа юм нь хөдөлчихсөн байсан болохоор бушуухан л буудал орж хүслээ гүйцэлдүүлсэнээ нуугаад яахав. Гэтэл тэр эмэгтэй 7 хоногийн өмнө надруу залгалаа хоёуулаа уулзая гээд би ч дуртай нь аргагүй яваад очтол "би жирэмсэн болчихсон байна" гээд шоконд ортол хэлдэг юм даа. Надад ч хэлэх үг байсангүй чимээгүй байлаа. Гэтэл би энэ хүүхдийг гаргана гээд л аваад хаялаа. Би ч яахаа мэдэхгүй байна.