Риогийн олимпд боксын 60 кг-ын жинд амжилттай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон Д.Отгондалай өнөөдөр эх орондоо ирлээ. Түүнтэй хамт Монгол Улсын бокс, чөлөөт бөхийн шигшээ багийнхан 06:00 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардсан юм Эх орондоо хүрэл медалийг авч ирсэн Д.Отгондалайг түүний гэр бүл, төрөл төрөгсөд, ХХЕГ, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийнхөн ийнхүү угтан авлаа.