"NTV" телевизээр хэсэг бүлэг хүмүүст зориулсан "Үнэн үү" ток шоуг үзээгүй хүн ховор биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Р.Нямбаяр бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байсан. Мөн "Монголын саятан" нэвтрүүлгийг бэлтгэн олон саятан төрүүлэхийн тулд эхлүүлсэн гэдэг. Тэрбээр анх FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн. Мөн дуучин С.Сэрчмаатай хамтран "NB&SAlly" онлайн буу халалтын нэвтрүүлгийг зөвхөн цахимаар амжилттай хүргэж дуусгасан билээ.

"NB&SAlly" нэвтрүүлгийнхээ бүх зочдыг урин төгсөлтийн партиг хүртэл хийж шуугиан дэгдээсэн хөтлөгч маань дахин шинэ шоу нэвтрүүлгээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болж онлайнаар "Хайртай" нэвтрүүлгээ цацаж байсан. Тэгвэл тус нэвтрүүлэг хөтлөгчөө сольж Ганаатай хамтран Нба цоо шинэ дугаараа хүргэлээ.