Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч Дашхүү, О.Ганболд нарт тус бүр холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна.

Засаг дарга Х.Болдбаатарын хувьд Налайх дүүрэгт хэрэгжсэн тендерийн комисс ахлан ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү болон дүүдээ их хэмжээний тендер авч өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон байдаг. Үүнтэй нь холбогдуулан Засаг дарга Х.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн “150.3 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу Эрүүгийн хэрэг үүсгэгдэн прокурорт шилжсэн байна.bold-ex

Тэгвэл Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн Оч.Ганболд өнгөрсөн хавар “Налайхын амьдрал” сонинд ярилцлага өгөхдөө бусдын нэр хүндийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дутаан доромжилсон байна. Түүний үйлдсэн энэ хэрэг хохирогчдын гомдлоор мөрдөн байцаалт явуулж, бусдыг гутаан доромжилсон нь тогтоогдсны улмаас Оч.Ганболдод Эрүүгийн хуулийн 110.1 буюу “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгон прокурорын байгууллагад шилжүүлжээ.oganbold

Харин Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Дашхүү дүүргийн тусгай хэрэгцээний газар болох “Баялагийн хонхор” гэдэгт газарт зөвшөөрөлгүй нүүрс олборлон үйл ажиллагаагаа явуулж байдаг тухай мэдээлэл гарч байсан. Гэтэл энэ хэргийн улмаас түүний эзэмшиж байсан зөвшөөрөлгүй талбайд гар аргаар нүүрс олборлож байсан 2 уурхайчин Сонгуулийн үеэр нүүрсэнд дарагдан амь эрсэдсэн байдаг. Сонгуулийн дуулианд дарагдсан хоёр уурхайчны амьтай холбогдуулан энэ хэрэг дээр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Осол болсон тус талбай нь төлөөлөгч М.Дашхүүгийнх мөн гэдэг ч түүний багийн найз Ц.Дунцагаан түүний өмнөөс хариуцлага хүлээсэн байдаг. Ямартай ч хууль бусаар нүүрс олборлуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас 28 настай А гэгч залуу эхнэр хүүхдээ үүрд өнчирүүлэн, 48 настай Г хүүхдүүдээ үлдээн насан эцэслэсэн. Хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй энэ хэрэгт холбогдох цаад эзэн, албан тушаалтнуудад хууль ёсны хүлээлгэнэ гэдэгт талийгаачдын ар гэрийнхэн итгэж сууна. Мөн М.Дашхүүгийн хувьд УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр Налайхын 3 хорооны Сонгуулийн санал авах байрны үүдэнд мөнгө тарааж байгаад баригдан цагдаад бас шалгагдаж байсан удаатай.

Орон нутгийн сонгуулийн өмнө Налайх дүүргийн удирдлагууд, АН-ын нөлөө бүхий кадрууд өөрсдийн хийсэн хууль бус үйлдлийнхээ төлөө ийнхүү Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, намдаа барьж байгаа эл “бэлэг нь” АН-аас нэр дэвшигчдийн нэрийг сэвтүүлсэн, иргэд олон нийтийн АН-д итгэх итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг боллоо АН-ын жирийн гишүүд дургүйцэж байгаа гэнэ.

А.Гал

Эх сурвалж: Duulian.mn