Төрийн өмч хөрөнгийг хувийн компани мэт шамшигдуулсан, тендерийг компанийн захирал шиг ойр тойрныхондоо хувиарласан гээд Налайхын Засаг дарга Х.Болдбаатарын “паян” дуусаагүй байтал тэрбээр дахин нэгэн “онцгой” нэгэн захирамж гаргажээ.

Орон нутгийн сонгууль дөхөж, албан тушаалаасаа удахгүй буух нь тодорхой болсон Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар 8 сарын .. өдөр иргэдэд газар олгох захирамжинд гарын үсэг зуржээ.

Газрын захирамжинд гарын үсэг зурах нь дүүргийн Засаг даргын хувьд бүрэн эрх хэмжээний асуудал мөн болоьч мань эрийн хувьд эл захирамжиндаа ихэнхдээ өөрийн тойрон хүрээлэгчидээ “газар шагнах”, бэлэглэх” байдлаар шийдсэн нь Налайхын жирийн иргэдийн анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлсний улмаас иргэд Налайх дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханд ханджээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан иргэдийнхээ гаргасан өргөдөл гомдлын мөрөөр Нийслэлийн газрын албаны дарга Болорчулуун болон албаны бусад хүмүүсийн хамт дүүргийн Газрын албанаас 2016 онд гаргасан газар олголттой холбоотой захирамжуудтай танилцахаар ирэхэд тус байгууллагын дарга М.Мэндсайхан хотод хуралтай гэдгээр шалтаглан ажил дээрээ байсангүй.

Нийслэлийн төлөөлөгч С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны дарга нар газар олголттой холбоотой гаргасан захирамжуудтай танилцахад Засаг дарга Х.Болдбаатар 2016 оны 02-р сарын 17-ны өдрийн А/37, 08-р сарын 18-ны өдрийн А/236 тоот

1a

захирамжаар дүүргийн удирдлагууд өөрсдийн ах дүү, найз нөхөд, намын гишүүддээ их хэмжээний газар олгосон, дүүргийн Биеийн тамир спортын хорооны оффис барих газрыг 2016 оны 09-р сарын 07-ны өдрийн А/249 тоот захирамжаар хүчингүй болгож,

1

маргааш нь тус газар дээр дахин шинэ захирамж гарган өөрсдийн танил талдаа хувааж өгсөн зэрэг хууль бус үйлдлүүд илэрчээ. Харамсалтай нь 6-р хорооны нутаг дэвсгэрт А/236 тоот захирамжаар хуваарилсан газар олголтын талаар хороо хариуцсан газар зохион байгуулагч нь мэдээгүй байдаг.

Тус газраас Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Чулуунгэрэлийн ах Батчулууны хүүхэд Отгонбилэг, Тогтох нар, 6-р хорооны Засаг дарга Энхбаатарын Энхжин, 1-р хорооны Засаг дарга Батсүрэнгийн охин Мөнхболор, Болормаа, Төлөөлөгч Зоригийн эхнэр Пэрэнлээгийн Амгалан, түүний дүү Пэрэнлээн Нямбат, Тамгын газрын дарга О.Манарбек нарын олон хүн жирийн иргэдавч чадахгүй байгаа газрын эзэд болжээ.

11121314

Түүнчлэн дүүргийн ЖДҮДС-ийн хөнгөлөлттэй зээлээс үр хүүхэддээ хуваарилж, гэр бүлийн бизнесээ дэмжиж ирсэн Засаг даргын хууль бус газар олголт үүгээр зогссонгүй.

Х.Болдбаатар иргэдийн “үхэхдээ хүртэл мөнгө төлж байж алд биеэ оршуулж, үр хүүхдэдээ дарамт болох нь” гэж сэтгэл зовнин ярьж буй оршуулгын газар орчмын 150 га газрыг дүүргийн Тамгын газрын нэр дээр авах захирамж гаргасан байгаа юм. Гэтэл энэ газрыг Солонгосчууд хашаалан үйл ажиллагаагаа эхлээд байгааг Налайхчууд сайн мэднэ. Энэ мэтчилэн дүүргийн удирдлага хариуцсан мэргэжилтнүүдэд нь мэдэгдэлгүйгээр Газрын албаны дарга М.Мэндсайхантай нь үгсэн хуйвалдаж, дүүргийн Засаг дарга атлаа газрын албаны нэрийн өмнөөс газар олгох ажлыг өнгөрсөн жилүүдэд “хариуцан” хийж өөрсдийн хөлжих хэрэгслээ болгож иржээ.

Одоогийн байдлаар дүүргийн Засаг даргын газартай холбоотой гаргасан сүүлчийн захирамж нь 09-р сарын 07, 08-ны өдөр байв. Мөн Газрын албаны газар зохион байгуулагчид ойрын өдрүүдэд нэлээд их газрын гэрчилгээ олгожээ.

Гэтэл Нийслэлийн Өмч газрын харилцааны газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой дүүргүүдийн харьяа байгууллагуудыг тамга тэмдгээ хураалгах, газрын гэрчилгээ гаргахгүй байх үүрэг чиглэлийг 8-р сарын 29-нд харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны хэлтсүүдэд өгсөн байна. Ийнхүү дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар орон нутгийн сонгуулийн өмнө албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Өмч, газрын харилцааны газрын шийдэвэрийг үл хайрхан хууль бусаар газар олгох захирамжууд гаргасан нь нотлогдож байна.

Налайх дүүргийн энгийн иргэд тэр бүрч авч чадахгүй байгаа газар хэний гараар орж, ямар байдлаар, хэнд очиж байгааг иргэн та дүүргийнхээ газрын албанаас очиж мэдэж болох юм.

С.Баяр

Ташуур.мн