Манай улсын 365 хоног бараг бүх өдөр ямар нэгэн тэмдэглэлт өдөр болсон гэхэд болно. Үүнийг нэг нь жил бүрийн таван сарын 31-ны өдөр дэлхийн тамхигүй өдөр болж өнгөрсөн.

Манай улсын эрүүл мэндийн яам энэ жил тамхигүй өдрийг угтаж авч хэрэгжүүлэх ажил танилцуулж хэвлэлийн бага хурал хийгээд авсан. Хэвэлэлийн хурлыг ЭМСЯ-ны сайд агсан С.Ламбаа, УИХ-ын гишүүн агсан Л.Эрдэнэчимэг тэргүүнүүд удирдлагууд болон ДЭМБ-ийн төлөөлөгч Лью Боожи гээд бусад эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл тус хурлыг зохион байгуулан хийсэн билээ. Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ онд хүрээнд “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгоё” уриатай болгож, татварыг 70 хувь хүртэл нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэдгийг хэлсэн.

Энэ үеэр ДЭМБ улс орнуудад тамхийг адилхан хайрцагтай болгосноор тамхин бүтээгдэхүүний нөлөөг хэрэглэгчдэд бууруулах, тамхины зар сурталчилгааг хязгаарлах, тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын үр нөлөөг тодотгох ач холбогдолтой гэж үзэж байсан.

ЭМСЯ өнгөрсөн жилүүдэд хийгдэж мөрдөгдсөн ажлуудаас харахад манай улсад тамхины хэрэглээ буурсан өндөр үзүүлэлт гарсан байгаа нь саашаалтай хэрэг. Мөн их дээд сургуулийн оюутнуудад тамхины хор хөнөөлийн талаар сургалт, мэдээлэл хийх, ЕБС-ийн нийгмийн ажилтануудаар дамжуулан өсвөр насныханд тамхинаас татгалзах нөлөөллийн тойрог аяныг зохион байгуулах, сошиал медиагаар тамхины хор хөнөөл, тамхинаас гарах аргуудын талаар контентууд цацах зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа гэдгийг хэлсэн.

Харин энэ талаар эргэн НЭМХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан П.Ундармаагаас тодруулсан юм. Тэрээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан уриан дор ажилласан. Авч хэрэгжүүлэх ажил яригдаж байна, 1-2 жилийн ажил болно. ДЭМБ өөрийн гишүүн улс орнуудад бүх тамхийг адилхан хайрцагтай болгохоор яригдаж байгаа хэрэгжүүлсэн ажил одоогоор байхгүй байна хэмээн хэллээ. Мөн төр засаг өөрчлөгдөж тамхины татварыг 70 хувь хүртэл нэмэгдүүлэх ажил урагшлахгүй байгааг хэлсэн юм.

Энэ мэтчилэн төр засгийн удирдлагууд хийх гэж байна гэж нэг их сүртэй хэвлэлийн хурал хийгээл “таг чиг”. Хийж хэрэгжүүлэх гэж явахгүй юм бол хэдэн төгрөг гаргаж хэвлэл мэдээллээр дамжуулан сүр бадрахаа болиосой.

Монголын Улсын Хууль гурав хоногтой гэж ард иргэд илэглэн дохуурхаж сууна. Үнэхээр л гурав хоногтой нь үнэн. Улсын Их хурлаас 2012 оны аравдугаар сарын 24-ний өдөр “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Хуульд өөрчлөлт оруулах болсон шаардлага гэвэл:

 өнөө тамхины хэрэглээ буурахгүй байгаатай шууд холбоотой байсан юм.



Тамхи, тамхин бүтээгдэхүүнийг интернэтээр, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, баар, цэнгээний газарт худалдаалахыг хориглож байгаа билээ. Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулахыг хориглосон юм.

Хуулиар тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх замаар зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Тамхи үйлдвэрлэгчээс нийгмийн хариуцлага нэрийн дор нийгмийн халамжийн, эрүүл мэндийн, байгаль орчныг хамгаалах байгууллагад болон бусдад санхүүгийн болон эд материалын хандив, тусламж үзүүлэх замаар тамхийг шууд, шууд бусаар сурталчлахгүй байхыг хуульчилсан.

Монгол улсад тамхи импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдахад тавигдах шаардлага болон тэдгээр үйл ажиллагаа эрхлэхэд хориглох зүйлийг тус тус хуульчилсан.

Дээр дурдсан нарийвчилсан зохицуулалттай уялдуулан тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулах захиргааны хариуцлагын хэмжээг нийтлэг жишгийн түвшинд хүргэж өөрчилсөн. Гэтэл энэ хууль “яаав ийв”. Хууль хэрэгжүүлэгч хэн байна, гудамжинд тамхи татан зөрөх, сургуулийн ойролцоо, баар цэнгээний газруудад татаж болдог болсон. Татахгүй, хэрэгжүүлж байгаа газар цөөн. Манай улсын хууль Хятад, солонгос гээд бусад орны хууль дээд зэргээр хэзээ хэрэгждэг болох юм бол доо.

Ингээд төгсгөлд нь тамхины хор нөлөөллийн мэдээлэл хүргэе. Тамхинд агуулагдах никотин нь ургамлын хүчтэй хорны тоонд багтдаг. Түүний үхлийн тун нь 80-120 мг нэг л янжуурт агуулагддаг гэнэ. Нэг тамхи татаж дуусахад биед 2-4 мг никотин ордог. Тэгэхээр тамхийг хэр их татна, төдий хэмжээгээр бие махбодод никотин орж ирдэг гэсэн үг. Тэр ч бүү хэл нэг хайрцаг тамхийг богино хугацаанд татвал хордлого өгч, үхэлд ч хүргэж болзошгүй. ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дээр жил бүр 5.4 сая хүн тамхинаас болж нас бардаг. Урьдчилсан тооцооллоор 2020 он гэхэд тамхи нь дэлхий дахинд 10 сая хүнийг үхэлд хүргэх гол шалтгаан болно. Үүнээс гадна ДЭМБ-ын шинжээчдийн тооцоолсноор хөгжингүй орнуудад хавдраар өвчлөгдсөд, нас барагсдын 30 хувь нь тамхидалтад өртөж байна гэдгийг мэдээлсэн юм.

М.Буянжаргал