Хүний хөл ихтэй газар нэгэн машины багажинд “овоорч” бөөгнөрөх нь хажуугаар өнгөрөх хэн хүний анхаарлыг татна. Харин наймаачин компот 2000 төгрөг амсаж үзээд аваарай гэж цагаан хоолойгоор орилох мэт чанга орилно. Хэрэгт дурлан очиход хүн бүхний өдөр тутамд хэрэглэгдэх масло, малако, бок, үзэм, аяга угаагч шингэн гээд холилдсон Орос бүтээгдэхүүн. Наад захын мэдлэгээр шалгахад хадгалах хугацаа огт бичигдээгүй, нүдээ чилтэл эргүүлж тойруулан харахад байхгүй байгаа юм. Харин наймаачин шинжгүй харан тавьж үз, яв гэж зандарна.

Хичээлийн шинэ жил эхэлж сургууль тойрсон гар дээрээ наймаа хийгчид олширдог. Тэд хүүхдийн нүд хуурах төрөл бүрийн чихэр, тоглоом, хүнсний бүтээгдэхүүнийг урд хөрш Хятадын Эрээн хот болон Орос улсаас оруулж ирэн зарагдаж байгаа нь хүүхдэд хордлого өгөх, хордох, тэжээлийн архаг дутагдалд оруулах, хэрэглэсэн хүн бүрийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Манай улс хүнсний аюулгүй байдлын тухай хууль гаргасан ч хууль мөрдөгдөх нь үгүй. Харин иргэд анхаарал, болгоомжтой байх хятад болон орос улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг сонгохгүй байх хамгийн зөв алхам гэдгийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас олон удаа анхааруулж байна. Хүний хөл ихтэй дэлгүүрийн үүдэнд, зам дагуу, зах зэрэг газруудад машины арын багаажинд зарагдах хүнсний бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн байгууллага хяналт тавьж “зогсоох” олон ажил хийгдэж байгаа хэдий ч иргэд худалдан авдаг нь “өөгшүүлж, даамжруулж” байгааг хэлээд үүнээс болоод “хүчирэхгүй” байгааг тодотгон хэлж байна. Өнөөдөр та идэж, ууж хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн сөрөг үр дагавар үзүүлэхгүй ч алсдаа таны биеийн дархлаа алдагдаж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэргэжлийн эмч зөвлөж хэлдэг. Мөн хүнсний зах болон дэлгүүрүүдэд хүнсний бүтээгдэхүүнд нилээдгүй олон зөрчил илэрсэн байна. Тодруулбал Солонгос хоол амтлагч, жан, цуу, хүүхдийн чихэр, тоглоомтой чихэр, бохь, архи, будаа, хатаасан жимс, эм бэлдмэл гээд хятад, орос оруулж ирсэн хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн олон зөрчил илэрсэн байна. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь хүүхэд, иргэдийн эрүүл мэндэд хортой тэр дундаа хаяг, шошгоны зөрчилтэй эм, бүртгэлийн загвар зөрүүтэй эм, хууль бусаар иргэдийн гар дээр савласан чанар, аюулгүйн шаардлага хангахгүй архи, гарал үүсэл тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнүүд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу монгол, англи, орос хэл дээр шошголоогүй импортын хүнсний бүтээгдэхүүн, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг иргэдэд худалдаалж байсныг хураан авч анхааруулж байна.

Ихэнх бүтээгдэхүүн нь иргэдийн өдөр тутамд хэрэглэдэг, ашигладаг бүтээгдэхүүнүүд байсан юм. Тиймээс анхаарал, хяналттай байж эдгээр бүтээгдэхүүнийг сонгохоос аль болох зайлс хийх мөн өдөр тутмын хэрэглээний будаа, амтлагч, эм бэлдмэлийг нягтлан шалгаж үйлдвэрлэсэн орон, байгууллага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр дуусах хугацаа зэргийг сайтар шалгаж эрүүл мэнддээ анхааралтай байж хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Манай улсад үйлдвэрлэсэн эм бэлдмэлээс хаана, хэн үйлдвэрлэсэн хугацаа, шошго зэрэг нь савлагаанд огт байхгүй нь илэрсэн байна. Иргэдийн хувьд дотоод үйлдвэрлэсэн эм бэлдмэлийг сайн хурдан эдгээх увдистай хэмээн авч уух нь олонтой. Тэр дундаа дундаж амьдралтай иргэд олон улсын өндөр үнэтэй эм бэлдмэлийг хэрэглэхээсээ илүүтэй дотоодын үйлдвэрлэсэн өвөг дээдсийн хэлж заншсан ургамал эмийг сонгодог. Харин энэхүү бүтээгдэхүүнийг шошго, дуусах хугацаа зэргийг сайтар харж авахыг НМХГ-аас зөвлөж байна.

 

М.Буянжаргал