Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.

-Энэ жилийн баяр наадам аварга, арслан цолтон төрсөн сайхан наадам боллоо. Ч.Санжаадамба анх удаа түрүүллээ. Энэ тухайд таны сэтгэгдэл...

-Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Эрийн гурван наадмын чимэг болж эр бяр тэгширсэн хүчит бөхчүүд нь зодоглож түмэн олноо баясгадаг. Энэ жилийн наадамд үе тэнгийн минь бөх Ч.Санжаадамба маань түрүүллээ. Түүнийг төрийн наадамд түрүүлэхэд хэн ч маргахааргүй, яах аргагүй сайхан бөх. Түрүүлэх ёстой хүн нь түрүүлж л гэж бодож байна.

-П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдааны талаар та юу хэлэх вэ?

-Тухайн үед би барилдаж байсан учраас сайн харж чадаагүй. Гэхдээ сүүлийн үед манай монголчуудад нутгархах үзэл хэт их байна. Арлын Японд манай монгол залуус сумо бөхөөр амжилт үзүүлээд, эзэгнэж л байна шүү дээ. Япончууд уурлаж, уцаарлахгүй л байгаа биз дээ. Ийм байдал байх хэрэггүй л гэж боддог юм. Тэр барилдааны тухайд хоёр ч удаа барилдаад шийдэгдсэн.

Эрхэмбаяр Мөнхбат зурган илэрцүүд

-Та наймын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Эрэмбээрээ бол та амлах нь зөв. Гэхдээ аварга, аваргаа амласан нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Та яагаад Г.Эрхэмбаяр аваргыг амласан юм бэ?

-Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг л бодож ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг ш дээ. Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан. Тийм учраас би амласан. Давчих болов уу ч гэж харсан бас цааш цаашдын олон зүйлийг бодсон... Энэхүү сонирхолтой ярилцлагыг Өдрийн сонины бямба гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.