Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Ажлаа танилцуулах нээлттэй хаалганы өдөр”-ийг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд Хангарьд ордны нэгдүгээр давхарт зохион байгуулна.  Энэ үеэр хэлтсүүд энэ онд хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдэд нээлттэй үйлчлэнэ.  Мөн нээлттэй хаалганы өдрөөр иргэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох журам, “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэх мэт хотын үйлчилгээтэй холбоотой олон асуултандаа хариулт авах боломжтой аж.

Х.Даваа