Сайн байна уу. Би одоо 32 настай, 3 хүүхэдтэй жирийн л залуу. Гэтэл 4 жилийн өмнөөс нэг охинтой уулздаг болсон. Одоо тэр охиноос өөр хэн ч сонин биш болоод байна.

Тэр охин маань намайг л сууж чадах юм бол хүлээе, чадахгүй бол бас хэцүү байна гээд байгаа. Арга ч үгүй биз. Тэр ч үнэхээр хайртай. Хамгийн гол нь эхнэртэйгээ хамт амьдрах хэцүү байна.

Зүгээр сэтгэлээсээ зөвлөөч би иймэрхүү явдалыг тэнэг гэж боддог ч өөрөө ийм байдлаа арилгаж чадахгүй өдийг хүрлээ.