Монголын тамирчид 1964 оноос эхлэн Олимпд оролцож эхэлсэн бөгөөд өдгөө алт 2, мөнгө 9, хүрэл 13, нийт 24 медаль хүртээд байгаа юм.

   Тэрээр "Мехико-1968” Ж.Мөнхбат /чөлөөт бөх/ мөнгө, Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/ хүрэл, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/ хүрэл, Т.Артаг /чөлөөт бөх/ хүрэл, “Мюнхен-1972” Х.Баянмөнх /чөлөөт бөх/ мөнгө, “Монреал-1976” З.Ойдов /чөлөөт бөх/ мөнгө, “Москва-1980” Ж.Даваажав /чөлөөт бөх/ мөнгө, Ц.Дамдин /жүдо/ мөнгө, Д.Оюунболд /чөлөөт бөх/ хүрэл, Р.Даваадалай /жүдо/ хүрэл, “Сөүл-1988” Н.Энхбат /бокс/ хүрэл, “Барселон-1992” Д.Мөнхбаяр /буудлага/ хүрэл, Н.Баярсайхан /бокс/ хүрэл, “Атланта-1996” Д.Нармандах /жүдо/ хүрэл, “Афин-2004” Х.Цагаанбаатар /жүдо/ хүрэл, “Бээжин-2008” Н.Түвшинбаяр /жүдо/ алт, Э.Бадар-Ууган /бокс/ алт, О.Гүндэгмаа /буудлага/ мөнгө, П.Сэрдамба /бокс/ мөнгө, “Лондон-2012” Н.Түвшинбаяр /жүдо/ мөнгө, Н.Төгсцогт /бокс/ мөнгө, У.Мөнх-Эрдэнэ /бокс/ хүрэл, С.Ням-Очир /жүдо/ хүрэл, С.Батцэцэг /чөлөөт бөх/ хүрэл медалуудийг тус тус хүртээд байгаа билээ.

Бэлтгэсэн: А.Бат-Эрдэнэ