Дүүрэг,  сумын  ИТХ-ын сонгуулийн  санал хураалт 22:00 цагт дууслаа.  Хэсгийн хороод сонгуулийн дүн мэдээллийг өгдөг. Хэсгийн хороод ажлын тав хоногт сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулна. Одоогийн байдлаар хэд хэдэн хэсгийн хороонд урьдчилсан дүн гараад байна. Тодруулбал,

Завханы 10 суманд АН ялалт байгуулсан  байна.

Увсын Зүүнговьд 21суудлын 19-ыг нь АН, Ховд аймгийн  Буянт,  Зэрэг суманд АН ялалт байгуулсан байна.

Төв аймгийн 27 сумаас 10 суманд АН ялалт байгуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд  МАН ялсан байна. Мөн Төв аймгийн Архуст, Эрдэнэсант, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Каамар, Баяндэлгэр сумдад  АН ялсан бол Сэргэлэн суманд АН, МАН тэнцүү суудал авсан байна.

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд одоогийн байдлаар 31 суудлаас 24 суудлыг МАН аваад байна. 2 хэсгийн хорооны мэдээ дутуу байгаа юм. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан, Хүдэр сум  МАН ялсан байна. 

Хэнтий аймгийн Мөрөнд  15 суудлаас 9-д МАН ялалт байгуулсан бол  Хэрлэн сумд мөн МАН ялалт байгуулсан байна.

Хөвсгөл аймаг галт суманд МАН ялалт байгуулжээ.

Багахангай, Баянгол дvvрэгт МАН ялжээ.