Хятадын Сычуань мужийн нэгэн хотын авто зогсоол дээрх он удаан жил байрласан машиныг аргагүйн эрхэнд хотоос гаргажээ. Сүүлдээ бүүр сүнстэй машин хэмээн хүмүүсийн дунд дам яриа гарснаар эзэнгүй машин руу ойртох хүн ч олдохоо байжээ. Харин эцэс сүүлд нь ургамал, навчаар бүрүүлсэн машин хорооллын тохижолтонд сөргөөр нөлөөлөх болсон тул арга буюу үүнийг тээвэрлэн гаргажээ.