Амстердам хотод Шартсан хүмүүст зориулсан баар саяхан нээлтээ хийжээ. Тус бааранд шартсан хэн нэгэнд шаардлагатай бүхий л зүйл байдаг аж. 

Жишээ нь ор, телевизороор тохижуулсан өрөөнд амарч хэвтэнгээ дуртай шоу нэвтрүүлгээ үзэн амарч тухлах юм. Хамгийн гол нь тус газар шарталтыг согтууруулах ундаагаар тайлахгүй.  Харин үүний оронд хүчилтөрөгч зэргээр үйлчлэн биеийг сэргээх аж.