​Би 32 настай жирийн нэгэн Монгол залуу. 2 жилийн өмнө эхнэр охиноосоо салаад сэтгэлийн их дарамттай явлаа. Цаг хугацаа бүгдийг мартуулдаг хойно одоо л энэ бүгдтэй эвлэрсэн дээ.

Эхнэр байсан хүн маань их царайлаг залуусын ярьдагаар гунгсан сайхан хүүхэн. Би түүндээ маш их хайртай их итгэдэг байсан. Гэр бүл болсон хойно хэрүүл байлгүй л яахав.Миний ч буруу байгаа.Гэхдээ бусад эрчүүд шиг шалиглаж явсангүй ганц удаа ч. Эхнэр 3 жилийн өмнө албан тушаал ахиж дан эрчүүдтэй хэлтэст ажилд орж тэр хүний зан аажим аажимаар өөрчилөгдөж байгааг би мэдэрч эхэллээ. Би өөрөө гадуур дотуур явах дургүй, шоу цэнгээн гэж юу байдгийг мэдэхгүй,архи ууж агсам тавьж үзээгүй түүнд. Аав минь багад архи хэтэртлээ ууж гэрийхэндээ агсам тавьдаг байсан учир хар багаасаа энэ бүгдийг жигшиж өссөн нэгэн.Ажил тараа л бол би гэртээ байх дуртай гэр амьтай нэгэн. Харин тэр хүн тэс хөндлөн хүн. Ажлын залуусын, бүсгүйчүүдийн төрсөн өдөр, хүлээн авалт, 10 жилийн уулзалт, багийн найзуудын уулзалт, их сургуулийн найз нарын шоу гээд зүйлд маш их ач холбогдол өгнө. 5 дахь өдөр дөхөхөөр миний яс хавталзаж за бас ямар залуугын төрсөн өдөрт явах бол эсвэл ямар нэгэн арга хэмжээнд шоутай бол гэхээс дургүй хүрнэ. Нэгэнт гэр бүл зохиосон бол хэн хэнээ хүндлээд явахгүй байж болно шүү дээ. Би өөрөө спортлог хүн.Гэтэл манай хүн тэс өөр хүн.8 жил амьдрахад ганц ч удаа хамт боулинг тогльё хамт усанд сэлье гэж гуйхаар чи мөнгөгүй бас машингүй байж би яаж усанд сэлэх юм гэж намайгаа гомдоож байсан. Харин ажлынхан залуустай бол хамт боулинг тоглож, уул хадаар зугаалаж тэр ч бүү хэл ажлыхан залуустай саунд орж байдаг ямар ч том зориг юм эмэгтэй хүнд. Мэдэхгүй юм. Өөрөө тэгэж явж үзээгүй мэдэхгүй болохоор ойлгохгүй юм. Ажлын залуусыг нь би мэднэ ам болсон том том ярьсан хүмүүс манай хүн тэр үг үйлдэл бүхэнд нь итгээд инээж хөгжилдэж явах нь сайхаан байдаг юмуу гэлтэй. Гэр бүл зохиож үзээгүй тийм залуустай би юу ярих билээ.Мэдээж энэ бүхний дараа хардалт болж хувирсан. Тэнэг хүн шиг дуугүй байж чадахгүй мэдээж ганц, хоёр хатуу үг чулуудан хариу болгож чи тэгвэл мөнгө олоод хүнээс дээгүүр яваач би өөрийхөө цалингаар болгож байна ер нь чиний хэрэг алга салвал салж болж байна шүүх дээр уулзая гээд 2 тийш боллоо. Хадам талууд ч сал гэж зөвлсөн бололтой А4 цаасан дээр салах өргөдөл дээрээ намайг нэг удаа шанаадсан (анх удаа 8 жил болоход гар хүрсэн, миний буруу) учир би салмаар байна гэх утгатай цаасыг шүүх дээр уншлаа.

Уншаад инээд ч хүрэх шиг нэг талаас бас уурлах шиг. Шүүгч таны өргөдөлд салах шалтгаан алга байна 90 хоногийн эвэлрэх хугацаа байна хамт амьдраад үз гэтэл эхнэр чадахгүй гээд салаад явсан даа. Энэ бүгдийн дараагаас өөрийгөө дүгнэж үзлээ. Би эхнэртээ бэлэг өгж баярлуулаж байсангүй, романтик байж чадаагүй, халамж муутай (намайг халамжтай нөхөр гэж дүгнэдэг найзууд) тэр хүнийг хэтэрхий чөлөөтэй занг нь барьж чадаагүй, мөнгө муу олдог болохоор сэтгэл нь хөрсөн болов уу гэж боддог юм. Би гэр бүл зохиож амьдарч яваа залуусыг маш их хүндэлдэг. Гэр бүлийн гадуурхи харьцааг тэвчиж чадахгүй бас үзэдгүй. Эцэст нь залуусдаа хэлхэд гэр бүлтэй залуусыг хүндлэж яваасай, хүний эхнэрт нүд унгаж элдэвийн үгээр битгий хуураач цаад талд нь үр хүүхэд хүний амьдрал хувь заяа гэж зүйл байдгийг санаж яваарай. Надад одоо байр, машин сайхан ажил байна. Дахиж амьдрал зохион гэхээс нэг л итгэл төрж өгөхгүй байна. Энэ салалтын золиос нь хөөрхий охин болсон доо. Охин минь аавыгаа өршөөгөөрэй.