Ким Ир Сенээс Муммар Каддафигийн эрин үеийг хүртэлх урт удаан олон жилийн турш Кубын алд түмнийг удирдаж асан дэлхий дээр амьд үлдсэн сүүлчийн домогт дарангуйлагч болох  Фидель Кастро 90 насандаа таалал төгссөн тухай “ВВС” шуурхай мэдээллээ.

 Эл эмгэнэлт мэдээг сонссон зүүнийг баримтлагчид, “Коммунисмийн сүүлчийн оч унтарлаа” гэж хүртэл сэтгэгдлээ илэрхийлээд амжжээ. Тэрээр 2008 онд дүү Рауль Кастрод залгамж халаагаа өгснөөс хойш улстөрөөс хөндийрч, насны амралтандаа гараад байсан юм.

 

Фидель Кастрог өөд болсон мэдээг сонссон даруйдаа Кубын ард түмэн, тэр дундаа Кастрогийн үнэнч дэмжигчид гашуудал зарлаж, Гавана хотын төв гудамжинд цуглаж эхэлсэн гэнэ.

www.24tsag.mn