Ээдэм /Творог/: Өдөр идвэл сайн. Ингэснээр хоол боловсруулахад тусалдаг бөгөөд шингэц сайтай боловч  шингэхдээ цаг хугацаа шаарддаг бүтээгдэхүүн юм.

Шөнө орой идэх хэрэггүй. Унтаж байх үед биеийн температур буурдаг тул ханиадыг хүндрүүлэх боломжтой.

 

 

 

 

Будаа : Өдөр идэх хэрэгтэй. Будаа нь илчлэг маш ихтэй тул  биед энергийг сайн нөөцөлдөг.

Шөнө орой идэх хэрэггүй. Жин нэмэхэд хүргэдэг.

 

Алим: Алимыг өглөө идэх ёстой. Алим пектин хэмээх бодис ихээр агуулдаг бөгөөд үүний ачаар ходоод гэдэсний замын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх ба өтгөн хаталтаас урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн пектин нь  хорт хавдар үүсгэгчийн хор нөлөөг бууруулдаг.

Унтахын өмнө алим идэх зохимжгүй. Органик хүчлүүд нь ходоодны хүчлийг ихэсгэснээр таагүй байдлыг бий болгодог. Пектин нь унтах  явцад хоол боловсруулах системд илүү их ачаалалыг өгдөг байна.

 Амттан: Өглөө идэх хэрэгтэй. Унтаад сэрсэний дараа бидний бие махбодид инсулины хэмжээ оргилдоо хүрсэн байдаг. Энэ нь амттан идэхэд зохимжтой үе юм. Бусад цагт идэхэд илүүдэл жин биед эрчимтэй хуримтлагдана.

Орой идэх хэрэггүй. Жин нэмэхээс гадна цусанд инсулин их болох нь нойргүйдэлд хүргэх ба  хоол боловсруулах системд тайван бус байдлыг бий болгодог. Хэрэв та шөнө маш ихээр өлсөж сэрэхийг хүсэхгүй байгаа бол идэхийг хүсээд байгаа тэр амттанаа маргааш өглөө идээрэй.

 

Гадил: Өдрийн хоолны үеэр идвэл зохистой. Гадил нь   хоол боловсруулалтыг идэвхижүүлдэг бөгөөд цээж хорсохоос урьдчилан сэргийлдэг хэрэгсэл - байгалийн антацид  юм.

Оройн хоолон дээр буюу оройн цагаар идэх зохимжгүй. Сүүн бүтээгдэхүүний адил бие махбодид салианы слизи хэмжээг ихэсгэдэг ба унтах үед хүйтэн авах /ханиад хүрэх/ боломжтой.

 

Мах болон хиам: Өдөр идэх хэрэгтэй. Уураг их агуулдаг учир мах нь биеийн болон тархины ажиллах чадварыг нэмэгдүүлдэг.

Шөнө идэх хэрэггүй. Уураг илүү төвөгтэй шингэдэг учир таны унтах үед тав тухгүй болно.

 

 

Бүх төрлийн буурцаг /шош/: Шөнө идвэл дээр. Гэдэс дүүргэх боловч хоол боловруулалтыг түргэсгэж, холестериныг бууруулдаг. Мөн нойрыг хэвийн байлгадаг. Нэг “таагүй” зүйл нь оройн хоолонд тохирсон сайхан хүнс болдог. 

Өглөө идэх хэрэггүй. Бас нэг таагүй зүйл нь өдрийн хоол хүртэл таны хоол идэх хүслийг маш ихээр төрүүлэх болно.

 

 

Хушга: Орой идэх зохимжтой. Хушга нь антиоксидантууд болон омега-3 –аар баялаг бөгөөд тайван байх үед бүрэн шинэгэдэг. Харин хамгийн их тайван үе бол таны нойрсож байх хугацаа юм.

Бусад үед идэх ямар ч үр ашиггүй юм байна.

 

 

 

Инжир болон чангааз: Өглөө эрт идэх хэрэгтэй. Бодисын солилцоог түргэсгэдэг ба хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг. Хамгийн их оновчтой сонголт бол өглөөний цайны өмнө ходоодоо “сэрээхийн” тулд идвэл их зохимжтой.  

Шөнө орой идэх хэрэггүй. Бодисын солилцоо тэгж хурдасдаг учир амарч байх үед гэдэс дүүрэх шалтгаан болдог. 

 

 

Бяслаг: Өглөө эрт идэх хэрэгтэй. Бага хэмжээтэй идсэн ч маш их илчлэгтэй.

Унтахын өмнө идэж болохгүй. Бусад сүүн бүтээгдэхүүний адил салхи авхуулах чадвартай. Мөн илчлэг их учир нойрсож байх үедээ жин нэмэх эрсдэлтэй.

 

 

 

 

Сүү: Үдээс хойш уух нь илүү дээр юм. Оройн хоол хүртэл ямар нэг юм идээд байхааргүй цатгалан мэдрэмжийг бий болгодог.

            Өглөө болон шөнө уух хэрэггүй. Цэвэр сүү нь шингэхдээ удаан байдаг учир хүндэвтэр мэдрэмжийг өгдөг. Иймээс таны хооллох цагийн хуваарийг хөдөлгөж мэдэх юм. Мөн шөнө уух нь салхи авч ханиад хүрч болзошгүй байдаг.

 

Орчуулсан:   ШУТИС. Монгол судлалын тэнхим  Б.Туяа