Амралтын өдрийн мэнд! Би нөхөртэйгөө гэрлээд удаагүй жил ч болоогүй. Нөхөр маань байнга хөдөө ээлжээр явдаг ажилтай. Ганцаараа юм шиг л амьдардаг. Нөхөртөө маш их хайртай. Гэхдээ  заримдаа үнэхээр уйдах юм. Саяхан эмнэлэг дээр шүдээ үзүүлж байгаад нэг аятайхан эмч залуутай танилцсан. Би нөхөртэй гэж хэлээгүй. Тэр залуутай дугаараа өгч аваад мессэж бичээд утсаар ярьж байгаа. Тэгээд маргааш уулзаж нэг газар сууя гэсэн. Би ч дуртай зөвшөөрсөн. Энэ залуутай цаашдаа уулзаад явбал яах бол нөхөртөө мэдэгдэхгүй…