Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. 

Монгол Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд байна.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойн өдрөө ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, авлигатай тэмцэхэд хамтын хүч, оролцоогоо нэгтгэх асуудлаар хувийн хэвшил, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зэрэг салбар бүрийн төлөөллийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.