Сайн байна уу? Би найз залутай болоод 2 жил болох гэж байна. Өмнө нь ийм хугацаанд хүнтэй үерхэж байсангүй.

Танилцсаны дараахан тэр гадаадад сурахаар явсан. Тэрнийг бүтэн жил шахуу бодож шаналж, хүлээсэн. Бид интернетээр хааяа харьцдаг л байсан. Эхний 2 3 сард нээх ярилцахгүй шахуу, тэр ёс болгож хааяа л нэг залгадаг байв. Би маш их дассан байсан. Гэвч 5 сарын дараанаас бидний харилцаа овоо сэргэсэн. Түүнээс сайхан хүн байхгүй мэт л би тэр хүнийг л бодож хүлээж зун хүргэсэн.

Тэр зун нь Монголд амрахаар ирэх болж, бид аялсан юм. Гэвч тэр Монголд ирмэгцээ л нэг л сонин ааш гаргаж байсан. Гэвч тэр гэр бүлиййхэндээ албан ёсоор танилцуулах талаар огт ярьж байгаагүй. Бид түүний гэр бүлийхний байхгүйд л гэрт нь байдаг. Тэгээд л гэрийнхэн ирэх сургаар чи явах хэрэгтэй гэж байгаа мэт, нуугд гэж байгаа мэт үйлдэл гаргадаг байв. Энэ бүхнийг би түүний ичимхийдуу зантай гэж боддог байсантайгаа холбодог байсан юм. Гэвч түүнийг явахын өмнөхөн би тэрнийг найзуудтайгаа нийлж өнгөрсөн бүх цаг хугацаанд намайг зүгээр л нэг ашиглаад хаях хялбархан охин мэтээр бичилцэж байсан чатыг нь уншчихсан. Газар хөмрөх шиг л болсон.

Монголоор дүүрэн тэрнийг хүлээсэн, өнөөг хүртэл холбоотой байсан охидууд байсан гэх зэргээр. Би тэрэнд бүхий л амьдралаа зориулж, хамаг итгэлээ өгөхөд бэлэн байсан, өгсөн ч юм. Гэтэл тэр бүхнийг уншаад би хэн ч биш байснаа бодоод үхтлээ шаналсан. Түүний өнгөрсөн хугацаанд явуулж байсан бэлэг зүгээр л намайг аргалах хог байж гэдгийг ч харсан. Өөрт нь бүх зүйлүүдийг нь буцааж өгсөн, чатыг нь ч бас.

Тэр надтай 4 хоног холбогдоогүй. Хүний урманд шаналж байгаа болов уу гэж эмэгтэй хүний арчаагүй, өрөвч сэтгэлээрээ бодож байсан. Гэвч тэр хугацаанд найзуудтайгаа өөр бас бус охидуудтай амралтанд хүртэл явсан байсан.

Дараа нь уучлал гуйсан, ХАРАМСАЛТАЙ НЬ би уучилсан юм даа. Ямар ч эрүүл хүн намайг тэнэг гэнэ. Тэр найз нөхдийнхөө хажууд намайг магтаж, тэднээс өмөөрнө гэж үгүй. Тэр арай гэж нэг гэртээ дагуулж очсон. Гэвч тэр өөрөө үхтлээ хүсч хийгээгүй ээ. Харин миний ээжийг "Хотын төврүү хүрээд ирж чадахгүй юу" гэсэн... Арай ч дээ.

Миний мэдрэмж өмнө ч зөв байсан учир энэ удаад би мэдрэмжиндээ л итгэсэн. Тэр буцсан. Би явахаас нь өмнө ойрхон нэг улсад нь гадагшаа сурах болж байгаагаа хэлсэн. Тэрэнтэй хамт байх л гэсэндээ шүү дээ. Ээжийгээ орхиод, эх орноосоо хол, гэвч тэр надаас тэтгэлэгийн мөнгө л асууснаас ямар мэргэжлээр, аль сургуульд, аль хотод, хэр удаан, аюулгүй байдал нь хэр зэргийг асуугаач үгүй юм даа.

Бид явахаас нь шинэ он хамт гаргах талаар зөндөө ярьсан. Чи очингуутаа материалаа бэлдэж байгаарай гээд л явуулсан. Би ч нөгөө улсдаа ирлээ. Харин тэр цаг хугацааг тулгаж тулгаж их л нервтэй бэлдсэн. Мөнгө төгрөг ч хүрэхгүй янзтай, тэр үед нь л зохицуулна даа гэсэн янзтай. Гэтэл би түүнтэй хамт байхын тулд бүтэн жилийн өмнөөс тэтгэлэг хайж, нүдээ хөхөртөл компьютерийн дэлгэц ширтэж суусан юм.

Харин тэр ойр хавиараа аялаад л... Тэр надтай яаж ийгээд хамтдаа байхыг хүссэн бол анх очсон бага багаар мөнгөө хурааж болох л байсан. Эр хүн хөл алдан дурласан хүндээ л сэтгэл гаргадаг гэж үнэн бололтой. Гэвч бас л уурлахдаа уурлаж, инээхдээ инээж байж би тэрний улс руу очсон. Гав ганцаараа маш аюултай улсад дамжин нислэг хийн байж шүү дээ. Энэ ч яахав миний хүсэл байж гэж бодоход тэр очиход минь хэд хоног байлгах газраас бараг өөр зүйлгүй сууж байсан даа.

Түүнд нэг газраа тогтож амьдрах бус мөнгө өгч байгаа газар хаа л байна тийшээ явахад бэлэн байх юм. Гэтэл би ээжтэйгээ л амьдардаг, эцэгтэй өсөхийн жаргалыг мэдрээгүй хүн л дээ. Энэ л түүнд өнөөдрийг хүртэл татагдаад байгаа шалтгаан биз. Харин түүнд хамаатан садандаа баян тансаг, гадаадад амьдарч байгаа, баян охинтой үерхдэг зэрэг хэрэгтэй. Эцэггүй ганц охин, өөрт нь хайртай байх хамаа ч алга.

Тэнэг би ээжийгээ гэртээ үлдээгээд сурах нэрээр энэ хүнд ойртох гэж л ирсэн. Гэвч ердөө л ашиг хонжоо хараад, бүх ажлаа үнэгүй хийлгээд суулгаж байх хүн хайгаад байх шиг. Эр хүн үеийнхээ хосуудын уйдааг гаргах гэж гэрт нь очоод хань болонгоо үнэгүй хоол идээд өөрийгөө болгоод яваад байхад хялбар. Гэвч түүний хувьд гэр бүл гэдэг асар хол, үүрэг хүлээх болоогүй байх шиг. Хичнээн мартахыг хичээсэн ч гэсэн түүний найзуудтайгаа бичсэн чат эргэн эргэн бодогдоод дотор харлах юм.

Амьдрал ч утга учиргүй, шинэ газар ч сонирхолгүй байна. Ийм үед тэврээд уйлах эцэг байсан ч болоосой. Нэг алдсан итгэл хэзээ ч эргэж ирдэггүй, төрдөггүй юм байна. Түүний байгаа улсад очсоны дараа тэр өөрийгөө л зугаацуулах байдал гаргаж, хамтдаа аз жаргалтайгаар хоолоо хийж, амтархан идэх зэргийг мэдэрсэнгүй. Үргэлж л компьютераа ширтээстэй, фейсбүүк ухаастай. Одоо миний сэтгэл ч хөрж байх шиг байна. Дахин тэр гайхалтай улсад очмооргүй байна. Хүйтэн хөндий мэдрэмж төрсөн. Урлагийн агуу бүтээлүүдийг ер мэдэрсэнгүй.

Монгол руугаа буцаж ээждээ л очихсон. Амьдралын минь хайран 2 жил, итгэл найдвар, хүлээлт минь. За яахав дээ, хүнээс хайр мэдрэхийг хүссэн нэг тэнэг амархан охин л байгаа биз. Гэхдээ сэтгэл гарахгүй бол орхичиход яана вэ. Би аз жаргалгүй байна. Тэр хичнээн сайхан үг хэлсэн ч бас л намайг найздаа, өөр хэнд ч юм муулаад суугаа болов уу гэж бодох юм. Арай ядан нээгдэж байсан хайраар дутагдаж өссөн зүрх минь өвдөж байна, үхэж байна.

Одоо дахиад яаж хэзээ нээгдэхийг би мэдэхгүй байна. Нүүрэнд минь инээмсэглэл биш эргэлзээ тодорч байна. Нэг удаа тэрнээс би ,"Чиний ойрын 2 жилийн зорилго юу вэ? " гэхэд тэр "Сургуулиа төгсөөд, хэлээ л сайжруулмаар байна, өөр сүртэй бодож байгаа юм алга" гэсэн. Би түүний төлөвлөгөө огт биш аж. Ийм хүнд яаж би цаашид бүхий л итгэл сэтгэлээ зориулах юм бэ?

Гэтэл тэр "Чи хүнд итгээч" гэх юм. Би итгээгүйдээ энэ хүрсэн гэж үү. Харин одоо больё доо.