Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж эхлээд байна. 

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулах үеэр АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

Ажлын хэсгийн зүгээс дараах санал дүгнэлтийг гаргасан бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.