М.Намсрай: Шашны талын хүмүүс цаг тооны бичгийг санаатайгаар будилуулж, худлаа хэлж байна
2017/01/24
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шиний баяр хэзээ болох талаар эргэлзээ төрүүлсэн мэдээллүүд сүүлийн үед ихээр хөврөх болов. Тодруулбал Шар зурхайд цагаан сарыг энэ сарын 28-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх ёстой хэмээн тайлбарлаж байгаа бол Төгсбуянтын зурхайд хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа хэмээгдэж байна.
Тэгвэл монгол төрийн цаг тооны бичиг нь эдгээрийн чухам алийг нь баримтлах ёстой, хэзээнээс эхлэн ямар зарлигаар цагаан сараа тэмдэглэх болсон талаар Монголын зурхайчдын холбооны тэргүүн Шар зурхайч М.Намсрайтай уулзаж ярилцлаа.
-Та энэ жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнг нэгдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Гэтэл үүнийг эсэргүүцэх хүн олон байна. Тэгвэл та энэхүү үндэслэлээ тодорхой тайлбарлаж өгөөч?
-Шар зурхайн ухаан гэдэг чинь өнөөдөр М.Намсрайн зурхай гэгдээд байгаа болохоос биш энэ цаг тооны бичгийг Чингис хаан чиглүүлж, Хубилай хаан хуульчилж өгсөн цаг тооны бичиг юм. "Цагийг мэдээлэх зурхай" буюу Монгол шар зурхай бол байгаль, хүн хоёрын дээд зохицлыг маш сайн тооцсон, Монгол төрийн сонгодог зурхай. Гол нь байгаль дэлхийн аяг, араншинг үндэслэж, цагаан сарыг нэгдүгээр сарын 28-нд гэж үзэж байгаа юм. Ер нь би сүүлийн 20 гаруй жил цаг тооны бичгийг мутарлахдаа тэнгэр, байгаль хангайтай зохицож байгаа эсэхийг үргэлж нягтлан шалгасан.
-Цаг тооны бичгийг тэнгэр хангайтай зохицож байна уу гэдгийг шалгасан гэлээ. Үүнийгээ жаахан тодруулаач?
-Шар зурхайн цаг тооны бичигт тэнгэр гэсэн тэмдэглэлээр тухайн өдөр тэнгэр хангай муухайрахыг, хас тэмдэгээр дэлхий дахинд байгаль цаг уурын аюулт үзэгдэл тохиохыг тэмдэглэдэг. Тэгвэл энэ бүхнийг таарч байгаа эсэхийг цаг тооны бичгээ гаргаснаасаа хойш жил бүр тааруулж үзэхэд ямар нэгэн үйл явдал болж өрнөсөн байдаг. Нэгэн жишээ дурдвал 2016 оны долдугаар сарын 18-ны өдрийн "Өдрийн сонин"-д Увс аймагт нэг хүүхэд аянганд цохиулж, хоёр хүүхдийн биеийн байдал муу байна гэсэн мэдээлэл гарсан байгаа юм. Тэгвэл тухайн гарсан мэдээллийг хэзээ гарсныг хараад цаг тооны бичигт хэрхэн зурагдасныг үзэхэд тухайн өдөр нь аянга гэсэн тэмдэглэлтэй байх жишээтэй. Тэгэхээр бүтэн жилийн дараа болох үйл явдлыг шар зурхайн цаг тооны бичгээрээ өгүүлсэн байх жишээтэй. Ийм жишээ маш олон бий. Тэгвэл үүнийг худлаа ярьж байна гэж болох уу.
Л.Тэрбишийн цаг тооны бичиг дээр Монгол Улсын газрын зургийг зураад харахаар хойд гээд тэмдэглэсэн зүг нь урд, зүүн зүг нь баруун болчихсон явж байгаа. Үүнийг би асар их дайсагнасан үзэл суртал байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна.
-Ер нь та шар зурхайн ухааныг хэзээнээс эхлэн судалж байгаа юм бэ?
-Анх шар зурхайн ухаантай танилцсан нь бол маш эртнээс. Харин үүнийг судалж, хэлж яриад 27 жил болж байна даа. Монголчууд цаг тооны бичгээ зөв хэрэглэж, заяа буянаа зөв чигт хөтлөн яваасайгэдэг үүднээс өнөөдрийг хүртэл судалж, хэлж яриад байгаа юм шүү дээ. Үнэхээр энэ цаг тооны бичиг худлаа байсан бол би ингэж 30 шахам жил энэ тухай яриад явна гэж байхгүй биз дээ.
-Тэгвэл Төгсбуянтын зурхайг судалж, үүнийг баримталж явдаг хүмүүс Шар зурхайг үгүйсгэх хандлага их байна. Өөрөөр хэлбэл Шар зурхайг хятадын зурхай гэж үзэх юм?
-Шашны талын хүмүүс зурхайн ухааныг цаг тооны бичгийг санаатайгаар л будилуулж, худлаа хэлж байгаа болохоос биш яг надад та буруу зүйл хэлж яриад байна. Энэ нь ийм учиртай гээд баримтаар нотлоод байгаа зүйл алга. Үнэндээ эдгээр хүмүүс чинь Богд хааныхаа зарлигийг ч мэддэггүй л улс шүү дээ. Д.Чойжамц хамба ярихдаа “Шар зурхайг халаад Төгсбуянтын зурхайг төрийн зурхай болгожээ” гэж хэлсэн байдаг юм. Гэтэл архивт энэ талаар дурдсан нэг ч баримт байдаггүй. Харин архивт төрийн үйл хэрэгт Шар зурхайг баримталж байсан гэсэн баримт байдаг юм. Тиймээс шашны талын хүмүүсийг үүнийгээ ард түмэндээ үнэнээр хэлээд баримтаар ярьж сур гэдгийг л хэлээд байгаа юм.
-Та энэ сарын 28-ны өдөр Шар зурхайн тооллоороо шинэлэх үү?
-Мэдээж тэгнэ. Би жил бүр шар зурхайн тооллоороо шинэлж, зүг мөрөө гаргадаг. Энэ зурхайн ёсоор шинэлж, зүг мөрөө гаргадаг олон хүн байдаг юм билээ.
-Та Шар зурхайг Монгол төрийн тоолол болгох талаар УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлсэн гэсэн. Танд гишүүд хариу өгсөн үү ?
-УИХ-ын гишүүдийг би ард түмний төлөөлөл байх ёстой гэж үзсэн учраас 76 гишүүнд албан бичиг хүргүүлсэн. Харин цөөхөн хэдхэн гишүүн л утсаар байр сууриа илэрхийлсэн. Би үүнийг л албан ёсны хариу гэж үзэхгүй байгаа учраас албан бичгийн хариуг албан бичгээр нь авна гэдгээ мөн илэрхийлсэн. Үүнийг би өнөөдрөөс эхлэн шаардах болно. Мөн би Монгол Улсын Ерөнхийлөгчид таван хуудас бүхий албан бичиг хүргүүлсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид ямар албан бичиг хүргүүлсэн юм бэ?
-Монголын ард түмэн 30 шахам жил цаг тооны бичгийн үнэн мөнийг олохгүй, цагаан сараа буруу тэмдэглэж байна. Тиймээс энэ байдлыг цэгцэлж, Монголын төр, ард түмэн аль зурхайгаар нь явах ёстой гэдгийн учрыг олж, үнэн мөнийг зарлигдаж өгөөч гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн. Ингэхдээ бурхан шашинтны төвийн болон шашны байгууллагуудын тэргүүн, цаг тооны бичиг гаргадаг зурхайчдыг хамт нь суулгаж байгаад ард түмний өмнө нээлттэй ярилцлага хэлэлцүүлэг хийлгээд энэ асуудлыг шийд ээ. Хэрэв ингэхгүй бол би Дээд шүүхэд хандаж, өөрийгөө шалгуулах болно.
-Ямар учраас шүүхэд хандана гэж?
-Би зурхайн ухааны талаар дээр хэлсэнчлэн 30 шахам жил ярьж байна. Үнэхээр Намсрай гэдэг хүн худлаа яриад байгаа бол үүнийг шалгуулах ёстой биз дээ. Хэрэв үнэн хэлээд байгаа бол худлаа хэлээд байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой шүү дээ.
-Тэгэхээр та Төгсбуянтын зурхайг буруу яваад байна гэдгийг нотлож чадна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Би бүх зүйлийг баримттай ярина. Төгсбуянтын буюу Л.Тэрбишийн цаг тооны бичгийг харахад өнөөдөр шинийн 6 гэсэн байхад Шар зурхайд 7-ны өдөр байх жишээтэй. Монголчууд шинийн 7-ны сарыг мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. Ер нь энэ зурхайд бүтэн жилийн дотор тогтмол 23 өдрийг таслаж байна. Ингэхдээ ямар өдрийг таслаад байна гэдэг нь мөн анхаарал татаж байгаа юм.
-Тэгвэл таныхаар Төгсбуянтын зурхайд ямар өдрийг таслаад байна вэ?
-Тогтмол 23 өдрийг таслаад байгааг би олон жил судалж байна. Тэгвэл энэ өдрүүд нь эрт цагаас эдүгээг хүртэл манай өвөг дээдсийн залгамжлаж ирсэн, монголчуудын өв соёлыг будилаантуулах гэсэн ийм үзэл сурталын дайсагнасан бодлого явж байна гэж дүгнэсэн.
-Яагаад ингэж дүгнэх болов?
-Энэ зурхайд тогтмол 7, 21 гэх мэт өдрүүдийг тасладаг. Тухайлбал 21-ны өдрийг яагаад таслах болов гээд судлаад үзэхээр эл өдрүүд нь монголчуудын хувьд ямар нэгэн түүхэн үйл явдал болж өрнөсөн байдаг урчаас тасладаг юм билээ. Үүнд нэгэн жишээ хэлбэл Чингис хаан 50 насандаа ээжийнх нь бие нь чилээрхээд 2 сар гаруй болоод сайжрахад нь Чингис хаан “Би 81 муу ёрыг давлаа. Тийм урчаас Хаврын сүүл сарын 21-ны өдөр Цагаан сүүний их тайлга хийе” хэмээн зарлигдсан байдаг. Гэтэл энэ бүх үйл явдал болсон өдрийг таслаж байгаа юм. Үүнд бас нэгэн зүйл хэлэхгүй өнгөрч болохгүй юм. Далай лам сая 9 дэх удаагаа Монголд айлчлахдаа бас л 21-ны өдөр тасарсан байхад айлчилсан. Үүнийг санаандгүй зүйл гэж үзье гэж бодоход өмнө нь 1979 онд айлчлахдаа мөн л 21-ны өдөр тасарсан өдөр ирсэн байдаг. Тэгвэл энэ бүхэн нь Монгол Улсын бахархал болсон шүтээн, тахилга бүхнийг л будилаантуулах гэсэн тоолол хийж байгааг харуулж юм шүү дээ. Бүх зүйл баримттай.
-Цаг тооны бичгийн зөрүүнээс болж хүний хувь тавилан өөрчлөгдөх тухай та ярьдаг. Тэгвэл зүг мөрөө гаргах зураглал нь хүртэл буруу гэх юм билээ. Энэ талаар яриач?
-Л.Тэрбишийн зурхайн зам мөрөө гаргах зураглалыг, Шар зурхайн зураглалтай харьцуулаад хараарай. Л.Тэрбишийн цаг тооны бичиг дээр Монгол Улсын газрын зургийг зураад харахаар хойд гээд тэмдэглэсэн зүг нь урд, зүүн зүг нь баруун болчихсон явж байгаа. Үүнийг би асар их дайсагнасан үзэл суртал байна гэж үзэхээс өөр аргагүй болоод байна. Хэрэв үгүй гэвэл энд шашны асар том эрх ашиг явж байна гэж үзэж болох юм. Ингэж үзвэл зурхайчид нь буруу зураглал хийж, зам мөрийг нь буруутуулаад эргээд лам хуваргууд нь засал номыг нь хийж, ашиг олдог ийм байдал бас байж болох л юм.
-Та энэ бүхнийг яриад олон жил болжээ. Тэгвэл өмнө нь цаг тооны бичгийн үнэн мөнийг олж, нэг чиг шугамтай болъё гэж Ерөнхийлөгч нарт хандаж байгаагүй юм уу?
-1990 оны есдүгээр сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагийг өглөөний 9:00 цагт өргөсүгэй гэж зурхайчдын холбооны тэргүүний хувьд гаргаж байлаа. Ингээд 1990 оны цагаан сарыг Төгсбуянтын зурхайгаар хийсэн. Гэтэл энэ нь байгаль цаг ууртайгаа тохирохгүй байсан учраас ахин судлах болсон. Ингээд судлах явцад хадан дээрх цаг тооны бичгийг олж, мэдсэн. Харин үүнээс хойш шашин нь давамгайлаад явчихсан юм. Тиймээс би үе үеийн Ерөнхийлөгчид хандаж, үүний үнэн мөнийг тунгааж, зарлиг буулгаач гэдгийг хэлж, ярьж ирсэн. Харин Н.Багабанди Ерөнхийлөгч “Энэ цаг тооны бичгээр маргаан үүсгээд байгаа хүмүүс цуглаад нэг шийдэлд хүрч, албан ёсны хариуг надад авч ир” гэдгийг хэлсэн. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгчид өчих ёстой албан бичгийг Говь-Алтайн аймгийн хэдэн хүн нийлж байгаа л будилаантуулчихсанюм. Энд Монгол Улсын Ерөнхий сайд асан Жасрай гуай, Монгол шуудангийн захирал байсан Жанцан, Төгсбуянтын Л.Тэрбиш, Боловсролын сайд байсан Цанжид нар нийлж байгаад л будилуулчихсан юм.
-Тэдгээр эдгээр хүмүүс яаж будилуулсан гэж?
-Эдгээр хүмүүс тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгчид очих ёстой албан бичгийг зүгээр л Гандантэгчинлэн хийдийн хүсэлтээр энэ жил цагаан сараа Төгсбуянтын зурхайгаар хийе гэсэн бичиг албан бичиг явуулсан байдаг. Үүнээс хойш л Төгсбуянтын зурхайгаар Монгол Төрийн цагаан сар явж ирсэн юм. Түүнээс биш ямар нэгэн Ерөнхийлөгчийн зарлиг, албан тоот байдаггүй. Цаг тооны бичиг гэдэг улс төрийн бодлого байдаг. Аливаа улс орныг цаг тооны бичгээр нь удирддаг юм. Тиймээс ч Хубилай хаан зарлиг буулгаж, “Миний эзэнт гүрэнд “Цагийг мэдээлэх зурхай”-г баримталж явах болно гэсэн байдаг. Тиймээс л Хубилай хааны үеэс Хятадууд цагийг мэдээлэл зурхайг баримталж шинэлж ирсэн. Хятадууд энэ тооллыг хэзээ ч манай зохиосон тоолол гэж хэлж чаддагүй нь ийм учиртай. Тэгэхээр Шар зурхай Хятадынх биш Монголынх нь юм шүү дээ.
Б.Энхжин
24tsag.mn
Oel · 2017/01/25
Bi tugsbuyantin zurhai buruu gdgig medne,er ni turiin tomchuud Shar zurhaigaar shineldeg shude,deedeh ni suudalaa olohgui bol doodoh ni guidele olohgui gegcheer Ard tumen buruu shinelj hohirsoor bn

Bi tugsbuyantin zurhai buruu gdgig medne,er ni turiin tomchuud Shar zurhaigaar shineldeg shude,deedeh ni suudalaa olohgui bol doodoh ni guidele olohgui gegcheer
Saraana · 2017/01/25
Hunii amidral orshin bui orchnoosoo buyu nar sar odnii tohoiloos hamaarch bdag. Zuv zurhaigaa barimtlah l heregtei deee, tur zasgiin zuv buruu shiidverees amidral hamaarahgui, shar zurhai hyatad nh bish.

Зочин · 2017/01/25
GANTS HYATAD TEMDEGELDEG BISH AZIIN ULSUUD BUGDL NEG ODOR TEMDEGELDEG BIZDEE
zx · 2017/01/25
Hytadtai tsug tsagaan saraa hiih gelee gesen TENEG humuusiig haraad unendee l ineed hureed baih yum. ASIA-n buh oron shar zurhaigaar temdegleed bna TUVD, MONGOL 2 l Hydadaas uur uuls gedgee haruulah gej hudlaa zurhaigaar yvaad baigaag ta nar yagaad oilgohgui bnaaa

DELHII ERGDGEREE ERGENE NAR SAR GARDGARAAL GARNA ODOR HONOH HASAJ NEMEH GEJ BAIDAG YUM UU
zx · 2017/01/25
Ene hunii tumen zuv. Shar huvalznuud bolichoosoi
zonoson owgon · 2017/01/25
Oilgomjtoi zuil shuu dee...shar zurhai gej hytad zurhai, Togs buyant ni Mongol zurhai, Mongoloo l dagay daa
Zochin · 2017/01/25
Tegeed zuv gej bodood bgaa bol uuruu l turuuleed tsagaan saraa hiichihne bizdee zaaval humuusiig itguuleh geed bh yamar hereg bnaa bid Terbishiin zurhaigaar l hiine biz yu saihan dur saihan
Mongol · 2017/01/25
Tovd Mongoliin tor hoyrch dee hoorhiiloltei
Mongol · 2017/01/25
Ta nar zugeerl saraa haraldaa buh ym todorhoi baihad. Erguuteed baih ym baihgui. 1sariin 28nd shineleh n zui.
Mongol · 2017/01/25
Ta nar zugeerl saraa haraldaa buh ym todorhoi baihad. Erguuteed baih ym baihgui. 1sariin 28nd shineleh n zui.
Зочин · 2017/01/24
Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
mongol · 2017/01/24
Shar zurxai mandtugai! Manj tuvdiin shariin shashin mongold xereggui.
шаабар · 2017/01/24
Төр засаг тэр чигээрээ юу ч мэдэхгүй гэсэнтэй адил сонсогдож байна. Асуудлын гол нь зурхайдаа биш олон мянган хувь хэвлүүлчихсэн хуанлидаа л байх шиг. Хүмүүсийн толгойг эргүүлэхээ болимоор юм. Эрдэмтэн судлаачид яагаад шар зурхайг зөв гэхгүй байгааг анхаарах нь зүй. Тэд бүгдээрээ тэнэг гэвэл итгэх үү. Төр засгаа дагах нь иргэний үүрэг байх.
Зочин · 2017/01/24
уг нь намсрай гуайн зурхайл үнэн юм шиг бгаам даа
Үнэн · 2017/01/24
Уг нь Хятадын цагаан сар гээд байгаа энэ зурхайг Хубилай хаан мөрдүүлсэн нь үнэн. Уул нь энэ зурхайг дагах ёстой. 1912 онд манжийн амбанг хөөж явуулаад Богдыг хаан ширээнд залаад , хятадаас өөр улс гэдгээ харуулах гэж улс төрийн зорилгоор төвдийн зурхайг дагасан юмаа. Энэ бол улс төрийн зорилгоорл ингэсэн гэхдээ зөв зурхай нь намсрай гуайн зурхай юм. Төр ийм улс төрийн зорилготой юм гээд ард түмэндээ хэлчих хэрэгтэй юм.
Zochin · 2017/01/24
Namsrai odoo bolil doo....chinii ene munkhaglaliig mongolchuud ogthon ch toohgui baigaa...chi er ni uuruu khen yum be? Tsergiin ofitser baisan khun gej duuldsan... genet l lam deel numreed l khun amitan munhruulj ehelsen ..ichdeggui yum uu! Kharin ch buural akhmad nomch lamtnuud ikh uhaantai baij dee...mongoliinhoo gazar nutag,tsag agaariin ontslogt zohitsuulsan tsag toonii bichgiig gaihaltai bodoj zohioson baina shuu dee...odoo khar l daa...Khyatadad khavar bolj dulaarch baihad,Mongold maani id khuiterch, ider es tachignaj baina shuu dee...

Namsrai odoo bolil doo....chinii ene munkhaglaliig mongolchuud ogthon ch toohgui baigaa...chi er ni uuruu khen yum be? Tsergiin ofitser baisan khun gej duuldsan... genet l lam deel numreed l khun amitan munhruulj ehelsen ..ichdeggui yum uu! Kharin ch buural akhmad nomch lamtnuud ikh uhaantai baij dee...mongoliinhoo gazar nutag,tsag agaariin ontslogt zohitsuulsan tsag toonii bichgiig gaihaltai bodoj zohioson baina shuu dee...odoo khar l daa...Khyatadad khavar bolj dulaarch baihad,Mongold maani id khuiterch, ider es tachignaj baina shuu dee.,,
Зочин · 2017/01/24
жилийн жилд л энэ нөхөр цагаан сар сарын өмнө болох ёстой гээд л сууж байхийн.заавал хятадтай нэг өдөр цагаан сараа хийж яах гээд байгаа юм бол
Зочин · 2017/01/24
yasan hetsui ym be ingeel margaldaj neg negee muulaad uursdiiguu uhaantai l geed bh ym biee magtsan huniig yu gedeg bilee
busgui · 2017/01/24
Namsrai guian utasnii dugaar baina uu? Yaj holbogdoh ve?