Таны хүүхэд хүүхдийн мөнгө авч л байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй
2017/01/24
Засгийн газрын энэ сарын 18ны хуралдаанаар Хүүхдийн мөнгөний журмыг баталсан. Үүнтэй холбоотойгоор ХНХЯны нийгмийн халамжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.АЛТАНТУЛГААС зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн мөнгө олгох журамд ямар өөрчлөлт оруулсан бэ. Цаашид хэрхэн олгох вэ?
-УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуулийг хүчингүй болгох хуулийг батлан гаргасан бөгөөд түүнийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлсэн. Ингэснээр хүүхдийн мөнгийг улсын төсвөөс олгодог болж байна. Шинээр баталсан журамд “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, Монгол Улсын 0-18 насны бүх хүүхэд хүүхдийн мөнгө авах эрхтэй” гэж заасан. Үүний дагуу зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд сар бүр мөнгийг бэлнээр олгоно. Үлдсэн 40 хувь буюу дундаж, түүнээс дээш амьжиргааны төвшинтэй өрхийн хүүхдийн мөнгийг 2019 онд нөхөн олгохоор болсон.
-Зорилтот өрхийн хүүхдүүдэд мөнгийг сар бүр өгнө гэж та хэллээ. Тэгэхээр ямар айлыг зорилтот өрх гэж тодорхойлж байна вэ?
-Судалгаанд хамрагдаж буй өрхүүдийн амьжиргааны төвшинг 0-1000 хүртэлх оноогоор эрэмбэлдэг. Хүүхдийн мөнгийг 502-оос бага оноотой өрхийн хүүхдэд сар бүр бэлнээр олгохоор болсон. Эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот өрхийн хүүхдүүдийг мөнгөөр таслахгүй байя гэсэн зорилгын хүрээнд ийм зохицуулалт хийсэн. Амьдралын төвшин гайгүй өрхийн хүүхдүүд мөнгөө нэг дор бөөнөөр нь авахад илүү ач холбогдолтой.
-Хүүхдийн мөнгө олгох журмыг шинэчилсэнтэй холбоотойгоор иргэд дахин банкинд материал бүрдүүлэх шаардлагатай гэсэн ойлголттой байна. Энэ талаар тодруулна уу?
-Хүүхдийн мөнгө болох 20000 төгрөгийг тухайн хүүхдийн нэр дээрх данс руу арилжааны 13 банкаар дамжуулан сар бүр олгодог. Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор иргэд дахин мэдээлэл болон материалаа бүрдүүлж банкинд өгөх шаардлагатай гэсэн буруу ойлголттой байна. Хэрвээ өмнө нь бүртгүүлээд таны хүүхэд хүүхдийн мөнгө авч л байсан бол дахин бүртгүүлэх шаардлагагүй.
-Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Цаашид энэ хугацаа хэвээрээ үргэлжлэх үү. Энэ сарын хүүхдийн мөнгийг хэзээ олгох вэ?
-Энэ сарын хүүхдийн мөнгийг сарын сүүлээр юмуу хоёрдугаар сарын эхээр олгоно. Хоёрдугаар сараас хуучин журмаараа буюу сар бүрийн 20-нд олгохоор шийдвэрлэсэн.
Л.Баяржаргал
Зочин · 2017/01/24
Сүлжээний ажил огтхон ч биш юм шүү http://Cash4Visits.com/ref.php?refId=344799 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.