Энэ сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8-р хороо МУБИС-ийн оюутны 5-р дотуур байрны зүүн урд буланд байрлах хогийн цэг дээр 3.8 кг жинтэй эрэгтэй нярайн эхэстэй цогцос олдсон байна.  Тиймээс энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэллээ. Нярайг төрүүлсэн болон хаясан байж болзошгүй, жирэмсний хугацаандаа төрөөд учир битүүлгээр хүүхэд нь байхгүй байгаа эхчүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас худалдан авах юм байна.