Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэллээ. ЕБС-ын сурагчдын хичээл өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт орох байсан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал болон томуу, томуу төст өвчний дэгдэлтээс шалтгаалан БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаал гаргаж долоо хоногоор сунгасан. Тэгвэл сунгалтын хугацаа өнөөдөр дуусч, сурагчид хичээлдээ явж эхэллээ.

Хоёрдугаар улирлын амралтын хугацаа нийслэлийн сургуулиудын хувьд арав орчим хоногоор уртассан тул гуравдугаар улирлын амралтын хугацааг багасгах замаар нөхөх арга хэмжээ авна.