UBS телевизийн бэлтгэн явуулдаг Universe Best Songs нэвтрүүлгийн шинэ улирлын  шүүгчээр УГЗ Б.Долгион, "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, монгол реппер GEE нар шүүгчээр ажиллаж байгаа билээ.

Саяхан рэппер GEE, УГЗ Б.Долгион нар хэрэлдлээ гэх утга бүхий бичлэг тархсан. Тэмцээний шүүгчид санаа бодол таарахгүй маргалдахыг алийг тэр гэхэв ээ. Сүр бадрааж ярьхаар тийм сүртэй хэрүүл болоогүй гэсэн шүү. Харин Реппэр GEE энэ тухайд 

"Нэг тэмцээн шүүгээ л биз
Нийцэхгүй зүйл гараа л биз
Тас түс хэлээ л биз
Таалагдахгүй юм болоо л биз...

Сүр бадруулах юм юу байнаа" хэмээжээ.