​Миний энхүү захиаг уншсан та сэтгэгдэл үлдээх бол эерэг, надад болон надтай ижил хэн нэгэнд урам хайрласан сэтгэгдэл үлдээхийг хүсье. Би 25 настай Анагаах ухааны сургуулийн оюутан залуу байна.

Сүүлийн үед энэ сургуульд сурж байгаадаа гутрах хааяа л эзэмшиж буй мэргэжлээрээ бахархах юм. Хэлэх үгээ яг юунаас эхлэхээ мэдэхгүй байн. За да хүмүүс бүгд л мэддэг Анагаахын сургуулиудын оюутануудын бараг ихэнх нь охидууд байдаг цөөхөн хөвгүүд суралцдаг ба тэд нар нь охидуудынхаа дунд ОД төдийгүй эрдэмтэн багш нарынхаа өмнө нэр хүндтэй илүү хариуцлага хүлээж итгэл хүлээсэн байдаг. Энэ бүхэн үнэн л дээ. Гэхдээ сайхан бүхнийг саар дагаж байдаг хорвоогийн хууль юм хойн муу тал бас байна. МААЗ-д ”алтны хажууд удаан байсан гууль алт шиг шаралдаг” гэдгийн адил 5 жилийн хугацаанд 70 гаруй охидын дунд сурсан миний үйл хөдлөл, үг яариа, СЭТГЭЛ хүртэл эмэгтэйлэг болсон. Аливаа юманд амархан гомдож, амархаан баярладаг гээд л орчин үеийн анагаах ухаан үүнийг гормоны өөрчлөлт ч билүү гормоны хувьсал ч билүү тэгж нэрлэдэг юм билээ. За яахав тийм нэгэн төрлийн эмгэг байдаг юм байна гэхдээ БИ ХАНАГАР САЙХАН ГҮНДҮҮГҮЙ МОНГОЛ ЭР ХҮН ХЭВЭЭРЭЭ ҮЛДМЭЭР БАЙНА. Сүүлийн үед гормоны өөрчилтөөс хамгаалдаг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гараад байгаа ч эмчилдэг бүтээгдэхүүн нь хараахан гараагүй байгаа юм билээ. Эцэг эхчүүдэд хэлэхэд өсвөр насныхаа ялангуяа эрэгтэй хүүхэд чинь охидуудын дунд сурч боловсордог бол энэ бэлдмэлийг өгч байх нь зөв байх. Энэ бол миний бодол. Яагаад тэгж бодвоо ижил хүйстэнгээ сонирхох сонирхол нь удамшдаггүй харин олдмол байдаг гэдгийг сүүлийн үеийн нэг судалгаагаар батлагдсан юм билээ. Нэг хөгтэй явдал хэлэхэд энэ зун амралтаараа нутаг буцаж 6 жил уулзалдаагүй 10 жилийн андуутайгаа уулзтал тэд цөм л намайг охин шиг, эсвэл зарим нь хэтрүүлэн хүйсээ солиулах мэс засалд орсон юмуу гэж явуулах жишээтэй.

Гэхдээ анагаахын ихэнх банди нар ийм биш л байх тодорхой хэд нь /орчиндоо амархан дасаж өөрчлөгддөг өвөрмөц гэнтэй хэд нь/ ийм байх. Энэ л асуудал намайг зовоож байна надад урмын үг хайрлаач хүмүүсээ…