Сүүлийн жилүүдэд үндэсний хувцас болон зарим төрлийн европ хувцас үйлдвэрлэх, урлах байгууллагууд нэлээд олширч байна.

Сайны хажуугаар саар гэгчээр, энэ хэрээр өндөр үнэтэй хэрнээ, чанаргүй, материал муутай, амархан урагдаж, сэмэрдэг хувцаснууд ч олон болжээ. Уг нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн чанартай байдагч зарим нөхөд ингэж нэг нэгнийхээ нэрийг хөөтэй хутгаж буй юм.  Үүнтэй хамаатай нэг хувцас бол яах аргагүй сурагчдын дүрэмт хувцас, сүүлийн жилүүдэд манайхан хүүхдийн формыг эх орондоо үйлдвэрлэдэг болсон. Үйлдвэрлэх эрхийг нэлээд хэдэн хувцасны үйлдвэр эзэмшдэг.

Үүний нэг нь Шилмэл загвар болтой юм. Гэвч олон төрлийн дээл хувцас, европ загварын бүтээл нэлээдгүй урладаг гэдгээр нь эцэг эхчүүд шилмэл загварын дүрэмт хувцасыг сонгож аваад ихэд хохирч байна. Энэ хэрээр санхүүгийн хүндрэл бэрхшээлд орж буй юм.

Үргэлжлэлийг энд дарна уу