Хошин урлагийн “Эмоци” продакшн  “Миний топ эхнэр” интертаймент инээдмийн шоу тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглож байна.

Эмэгтэйчүүдийн баяраар эрчүүд та хайртай дотны хүмүүстээ,  ээждээ, эгчдээ, эхнэртэй,  охиндоо “Эмоци”-н тоглолтын билетээр бэлэг барьж болох нь ээ. Монголын болоод Европын соёлыг харьцуулан, бидний анзаардаггүй зүйлсийг хошин урлагийн төрлөөр тоглож, инээдэм аз жаргал бэлэглэх энэхүү тоглолтыг үзэж сонирхохыг хүсвэл 96629662 утсаар холбогдох боломжтой. Билетийг Тусгаар тогтнолын ордны билетийн касс болон  “Easyticket.mn”  ээр үнэгүй хүргүүлээрэй.

 Эдийн засгийн хямралтай, нийгэм цаг үеийн хүндхэн нөхцөлд хошин урлагийн авьяастнуудын тоглолтыг үзэж, стрессээ тайлан нэгэн үдшийг инээд баясалтай өнгөрүүлээрэй. 

Эмоцийнхон “Харангын Лхагваагийн “Үзэсгэлэнт минь” Гурван бүдүүн хамтлагийн Шагайгийн дуулсан “30 хүрсэн бүсгүй” зэрэг дууг яг л түүн шиг дуулж байна лээ. Мөн авьяаслаг бүжигчин жүжигчин, дуучин охидын гайхамшигт үзүүлбэрүүдээс  эрчүүд харцаа салгаж чадахгүй байв.  Өөрөөр хэлбэл эдний тоглолт үзэгчдийн таашаалд ихэд нийцжээ. 

Н.Ганаа