“Гурван охин” хамтлагийн гишүүн Анхмаа, жүжигчин Билэгсайхантай ханилж, хөөрхөн охины ээж, аав болж байсан нь таван жилийн өмнөх явдал. Гэвч сайхан хоёр хосын амьдралын зам нийлээгүй, салсан. Билэгсайхан удалгүй найз бүсгүйтэй болж, түүнтэйгээ хамт авахуулсан “тач” зургаа инстаграмдаа тавьж байсан бол Анхмаагийн хувьд найз залуу, нөхөртэй болж байгаа гэх ямар нэгэн зүйл сонстохгүй байгаа.

Гэтэл сүүлийн үед Анхмаа монгол эрчүүдийг хоёр эхнэртэй болох хэрэгтэй хэмээн ил цагаан ярьж явах болсон гэнэ. Тэрээр нэгэн сайтын сэтгүүлчид “Хоёр эхнэртэй байх хуулийг яаралтай батлах хэрэгтэй болж. Гадуур юу болж байна гэж бодож байна? Та нар сайн мэдэхгүй байна. Ийм хууль гаргах бүх нөхцөл байдал нь үүсчихэж. Эрчүүдийн зүгээс бөөн хүлээлт. Муу нуухаар сайн илчил гэдэг. Саяхан болтол монголчууд их, бага хатантай л байсан юм байна лээ шд. Иймээс ийм хуультай болох хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Ярих нэг хэрэг. Амьдралд хэрэгжүүлэх бүр өөр хэрэг. Арай Анхмаа өөрөө хүний хоёр дахь болчихоод ингэж сэтгэлээ уудалсан юм биш биз?