-2015,2016 онуудад Уул уурхай болон тэр дундаа түүхий эдийн зах зээлд хар түүх дагуулсан он жилүүд байсан-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран “Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.


“Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Монголын уул уурхайн салбарын бодлогын үнэлгээг хийсэн бөгөөд түүндээ үндэслэн энэхүү сургалтыг хийж байгаа юм. “Санхүүгийн үр ашгийг сайжруулах нь” сэдвээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж, оролцогчдод амжилт хүссэн юм. Тэрбээр “УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн Үзэл баримтлал 2030” болон бодлогын бусад баримт бичигт заасан тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ ч үүднээс өнөөдрийн сургалт нь тогтвортой хөгжилд чиглэгдсэн Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг хангах чадавхийг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болж байна” гэлээ.
Юутай ч өнгөрсөн 2015,2016 онуудад Уул уурхай болон тэр дундаа түүхий эдийн зах зээлд хар түүх дагуулсан он жилүүд байсан. Тухайн үед уул уурхайн компаниуд зах зээлд тэсч үлдэх бодлого баримталж ханшийн уналттай холбоотойгоор хөрөнгө оруулалтын зардлаа танасан бодлого барьсны үр дүнд өнөөдөртэйгөө золгож буй юм. Гадныхан Монголын Уул уурхайн уналтыг мөд сэргэхгүй гэж харж байсан ч одоо хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэлсэн. Учир нь манай улс хууль, эрх зүйн орчноо сайжруулснаар ажиглаж, хүлээж байсан гадныхан эерэгээр хүлээж авсан гэсэн үг. Гадны хэвлэлүүдэд тэмдэглэснээр Монголын уул уурхайн салбарт таатай орчин бүрдэж, хөрөнгөө оруулсан гадныхны бүрхэг бараан байдал сэргэж байгааг онцолсон байна. Энэ бүхнээс харахад нааштай байдал ажиглагдаж байна.