БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 12-17 градус, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 5-10 градус, Увс нуурын хотгор, Богдын гол орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө  0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус  дулаан байна.   

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.