Аргын тооллын 3 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Чөдөр одтой, хар хулгана өдөр.

Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.