Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

Замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэчилж байгаа нь энэ юм. Олон жилийн турш оршин суугчид дээрх замыг шинэчлэн барих хүсэлт өгснөөр өнгөрсөн жилийн зургадугаар сард ажил эхэлсэн.

Гэвч гүйцэтгэгч компанийн хувьд зөвхөн гүүрийг шинэчилж барьснаар өвөлтэй золгосон. Гүүр нь 36.75Х48.75 хэмжээтэй байв.

Авто замыг шинэчлэн барьснаар зам 4 эгнээ болж, зорчих хэсгийн өргөн 14 метр, хоёр талдаа 2.85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болох юм.

Барилгын гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байна.