Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн хэд хэдэн ноцтой ослууд гарчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны гурван хүн гэмтэж эмнэлэгт хүргэджээ.

 

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарбайна.  Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.

 

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.