Хавар цаг болж байгаатай холбогдуулан их дээд сургуулиудын төгсөлтийн баяр эхэлж байгаа билээ. Тэгвэл саяхан хонхы баяраа тэмдэглэж яваад амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн газар бүртгэгдсэн байна. 

Энэ сарын 15-нд "ИЗИС"-ийн төгсөлтийн баяр болж, тус сургуулийн нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгэн амралтын газарт амарчээ. Харин энэ үеэр тус ангийн 23 настай /эм/ оюутан У нь ямар нэг ил шарх сорвигүй амиа алдсан байдалтай олдсон байна. 

Оюутан ямар шалтгаанаар амиа алдсан гэдгийг одоогоор холбогдох байгууллага шалгаж байгаа аж. Энэ хэргийг БЗДЦХ-3 шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.