“Тэмүүлэнбаатар” ХХК-ийн захирал Б.Эрдэнэчимэг гэх эмэгтэй 2012 онд  Сонгинохайрхан дүүрэгт барьж буй хямд үнэтэй орон сууцандаа оруулна хэмээн 60аад хүнээс орон сууцны урьдчилсан захиалга авч гэрээ байгуулж, захиалагчдаас тус бүр 13-80 сая төгрөг авсан байжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл уг орон сууц гэх зүйл нь ашиглалтанд ороогүй, анх харахад байсан суурь карказ хэвээр байгаа аж.

Хохирогчид энэ тэлээр цагдаа, шүүхийн байгууллагуудад ханддаг ч дорвитой арга хэмжээ авч өгөлгүй хэргийг буцаасаар байдаг аж. Хамгийн гол нь захиалагчдаас мөнгө хүлээн авчсан нягтлан нь гадаадын орон руу явсан байдаг аж.

"Тэмүүлэнбаатар" компани  нь 13 давхар, 77 айлын орон сууц барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдээс 1.2 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан аж. Гэтэл шалгалтад бүдэрч үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон байдаг.

Тухайлбал, 2014 онд иргэн Н.Нармандах  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Н.Нармандах миний бие 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Тэмүүлэнбаатар” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхарт 60.3 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар орон сууцны төлбөрт 66 330 000 төгрөгийг 100 хувь төлсөн. Гүйцэтгэгч тал дээрх орон сууцыг барьж хүлээлгэн өгсөн боловч орон сууцны гэрчилгээг одоо хүртэл гаргаж өгөөгүй байна. Иймд дээрх орон сууцыг өмчлөх эрх зөрчигдөж байгаа учир “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн барьж ашиглалтанд өгсөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 давхарт 60.3 м.кв талбай бүхий 2 өрөө байрны өмчлөгчөөр Н.Нармандах намайг тогтоож өгнө үү гэжээ” уг хэргийн шүүх хурал иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүхэд болжээ. Ямартай ч тухайн үед Б.Эрдэнэчимэг нь орон сууцыг нь төлнө гэдэг хариу тайлбар өгч байсан юм байна. Энэ мэт маш олон иргэдийг хохироосон асуудал одоог хүртэл үргэлжилж байна. Шүүхийн шийдвэрийг энд дарж үзнэ үү. 

Г.Наран

zaluu.mn