2017.04.18 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

ХАВРЫН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 05.01-19.46

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Аргын тооллын 4 сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 22, Суулга одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.