Үндэсний контентийг чанартай хийж үзэгчдийн хүртээл болгодог  "25 дугаар суваг" телевизийн бэлтгэн хүргэсэн "Улаанбаатарт нэг удаа", "Тайгад нэг удаа" реалити шоу нэвтрүүлгийн үргэлжлэл болох Монгол болон Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг харьцуулан харуулах “Ар, Өвөр Монголд нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг 4-р сарын 18-ны мягмар гарагаас эхлэн “25 дугаар суваг” телевизийн дэлгэцнээ гарах гэж байна.  

   Монгол болон Өвөр Монгол хоёр малчин мал төллөх их ажлын үеэр өөрийн амьдрал ахуйгаа орхин, төрлөх гэрээсээ гарч хоорондоо солигдон 5 хоног нэгнийхээ гэрт амьдарна. Тэдэнд  тохиолдох бэрхшээл болон хөгжилтэй хөөртэй өдөр хоногийг хэрхэн даван туулж буй тухай маш сонирхолтой үйл  явдал цаг хугацаа, орон зайн хувьд нэгэн зэрэг болж буй үйл явдлыг зэрэгцүүлэн  хүргэх юм байна.

Нэвтрүүлгийн оролцогчоор монголын талаас Төв аймгийн Өндөр ширээтийн мянгат малчин, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, Чимгээ шүүгчийн алтан базерын эзэн гэдгээр нь үзэгчид сайн мэдэх Б.Тунгалагтамир, өвөр монголын талаас ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын сайн ус гацааны малчин С.Ванчигдорж нар оролцож байгаа юм.