Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 8:00 байхаар тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчилж байгаагаас:

  • 07:00 цагт 279 автобус буюу 30%,
  • 07:30 цагт 697 автобус 75%,
  • 08:00 цагт 883 автобус 95%,
  • 08:30 цагт 920 автобус 99% үйлчилгээнд ажиллаж байхаар боллоо.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, судалгаанд үндэслэн хот орчмын, алслагдсан дараах чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийн хуваарийг урагшлуулах зохицуулалт дараах байдлаар хийгджээ. Үүнд:

  1. ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС  9 минут
  2. ХО:1 “Бага баян-Санзай- 7 буудал-Тэнгис кино театр” 5 минут
  3. Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам” 6 минут
  4. Ч:28 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”  9 минут
  5. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз” 6 минут
  6. Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”  6 минут
  7. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” 7 минут

Өөрчлөлттэй холбогдуулан дээрх чиглэлүүдэд үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээний хэвийн ажиллагааг ханган ажиллах, урагшлуулсан цагийн хуваарийг автобусанд байршуулан иргэдэд мэдээлэл өгч ажиллах үүрэг даалгавар өгчээ.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар