Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авах юм.

Түүнчлэнн улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн сурагчдын чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой аж.