Дорнод аймаг хилийн 0132 дугаар анги, ... дугаар заставуудын хариуцсан хэсгийн хилийн бүсэд улсын хилийн шугамаас 60-80 километрт нутагладаг Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сумын малчдын 2000 шахам тооны адуу 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн цасан шуурганд уруудаж хилийн шугамд тулжээ. Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, иргэдэд хүлээлгэн өгсөнөөр, ард иргэдэд учирч болзошгүй 1,4 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, байгалийн давагдашгүй хүчинд ч үүргээ амжилттай биелүүлсэн байна.