2017.04.20 / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

ХАВРЫН ДУНД ХАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 05.57-19.49

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 20, Бархасвадь гараг. Билгийн тооллын 24, Булаагч одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 5 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.