Дарханы замд ноцтой осол гарчээ


2017/04/24


Улаанбаатар-Дархан чиглэлийн замд өнгөрсөн бямба гаригт зам тээврийн ноцтой осл гарчээ. Тодруулбал SM5 маркийн .... улсын дугаартай суудлын машин Улаанбаатараас Дархан чиглэлд явж байхдаа урсгал сөрж, урдаас нь ирж байсанГолт маркийн суудлын автомашиныг мөргөсөн байна. Үүний улмаас Голт маркын машинд байсан гурван эмэгтэй гэмтэж, Борнуур сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.

Урсгал сөрсөн SM5 маркийн машины жолооч Э болон тус машинд зорчиж явсан хоёр эмэгтэй гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Ослын газар байсан эх сурвалжийн мэдээллэсэнээр хоёр эмэгтэй нь осол гарсаныг ч мэдэх сөхөөгүй болтлоо согтсон байсан аж. Харин жолооч Э 0.78 хувийн согтолттой гарсан байна. Дээрх зам тээврийн осол хэргийг тус сумын цагдаагийн алба хаагчид шалгаж байна


Энэ мэдээ таалагдаж байвал