Би нөхөртэйгөө хамт амьдраад таван жил болж байна. Эхний жил жирэмсэн болоогүй. Дараагийн жил нь жирэмсэн болж байсан ч зулбасан. Гурав дахь жилд нь хагалгаанд орноос болоод зургаан сар жирэмсэлж болохгүй гэсэн. Энэ бүхнээс болоод би айгаад дахиж жирэмсэн болохоосоо айдаг. Айдсаа дараад жирэмсэн болох гэхээр одоо жирэмсэн болохгүй байна.

Нөхөр өглөө гараад л орой ирнэ. Ирээд зурагт үзээд сууна. Гэр орны ажил хамт хийлцдэггүй. Би ч гэсэн ажил хийдэг. Гэтэл гэр орны бүх ажлыг би л хийдэг. Хийсэн ч ялгаагүй, хийгээгүй ч ялгаагүй. Ер нь л нэг хүйтэн хөндий болчихсон.

Гэтэл би хайр халамж хүсээд байхад цаашаа цаашаа  гээд хажигладаг. Аав ээжийнхээ санааг зовоогоод яахав гэж бодоод салаад явчихаж болохгүй юм.

Нөхрөөс өөр хүн намайг сайхан бүсгүй гээд хайрлаж халамжлахад бэлэн гэх юм.Элдэв бэлэг сэлт өгөхөд нь авдаггүй. Уулзъя гэхэд нь уулздаггүй. Нөхрөө араар нь тавиагүй.

Гэхдээ би яг ийм хайр халамжийг нөхрөөсөө хүсэж байна. Надад л бууруу байгаа байх гэж бодоод улам их хайрлаад халамжлаад байхад нэмэр байхгүй. Ийм байдалтай хэдий хүртэл тэвчих вэ.