“Бид4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав дуучин Сүхээтэй хамтан дуулсан “Хайр байж” дууны клип гарчээ. Хөгжим дуугаралтын хувьд аялгуулаг болсон уг дууны клипэнд  модел С.Эрдэнцогт, мөн "Мисс Монголиа-2015" тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа, залуу жүжигчин Маргад нар тогложээ.

“Хайр байж” дууны аяыг Б.Замбалгарав, үгийг D.N.K, хөгжимийн найруулагыг Н.Тэмүүлэн,  дууны бичлэг хөгжмийн тохиргоог  Hype man studio : Quando , TUANA, клипийг “Толгой медиа групп”  тус тус хийсэн байна.