Хэрэв та анзаарсан бол Холливуудын алдартнууд улаан хивсний ёслолд оролцохдоо томдсон гутал туфль өмсдөг.

Энгийн нүдэнд харагдам томдсон гэмээр гуталнууд нь зүгээр нэг загварын алдаа бус гэнэ шүү. Ёслол төгөлдөр хүлээн авалтууд, үдэшлэг цэнгүүнд тэд хамгийн сайхан харагдах учиртай.

Магадгүй шөнөжин өндөр өсгийт дээр зогсох ч хэрэг гарна.

Холливуудын үзэсгэлэнт бүсгүйчүүд удаан хугацаанд өсгийтэй гутлан дээр зогссоны улмаас хөл нь холгож цэврүү үүсэх, цаашлаад хавагнах зэрэг эрсдэл бий.

Үүнээс л сэргийлж өөрийн өмсдөг хэмжээнээс арай том размерын гутал сонгодог байна. Томдсон гутландаа түүртэж “гутлан дотроо гулгахгүйн” тулд загварын мэргэжилтнүүд өсгийндөө силикон наахыг зөвлөдөг аж. Силикон наалтнаас гадна хоёр талтай скоч ч муугүй санаа гэнэ.