Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгатаай холбоотойгоор Монгол улсын эдийн засгийн байдал 2012-2017 оны 4-р сар хүртэл ямар байсан талаар тоймлон хүргэж байгаа. Энэ удаад Монгол улсын 2012-2017 оны 04-р сар хүртэл хугацаанд мөнгөний нийлүүлэлт, төлбөрийн тэнцэл, инфляц ямар байсасн талаар дэлгэрэнгүй хүргэж байна.

Мөнгөний нийлүүлэлт: Мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 2013 онд 9.5 их наяд төгрөг байсан бол 2016 онд 12.1 их наяд төгрөгт хүрч 27.4 хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 17.4 хувь, валютын хадгаламж 88.6 хувь, валютын харилцах 47.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин төгрөгийн харилцах 1.1 хувийн өсөлттэй байсан нь иргэд, ААН байгуулагууд мөнгөн хуримтлал хийх хандлагатай байгааг харуулж байна. Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2013 оны эцэсь 10.8 орчим их наяд төгрөг байсан бол 2016 онд 12.4 их наяд төгрөг болж 2016 онд 12.4 их наяд төгрөг болж 14.8хувиар нэмэгдсэн байна.

Инфляц: Жилийн инфляцын түвшин 2013онд 12.5 хувийн өсөлттэй байсан бол 2014 оны 08-р сараас эхлэн буурч улмаар инфляцын түвшин 2016 оны эцэст 1.1 хувьд хүрсэн байна. Нийлүүлтийн гаралтай инфляцын дарамт багасаж, дотоодын эрэлт хумигдаж, эдийн засгийн өсөлт саарсан нь инфляцын түвшин буурахад нөлөөлсөн байна. 2017 оны 2-р сарын байдлаар жилийн инфляцынтүвшин 2.1 хувь байгаа бөгөөд 2017 оны эцэст 6.1 хувь байхаар хүлээгдэж байна.

Гадаад худалдаа: Манай улсын гадаад худалдааны нийт эргэлт 2013 онд 10.6 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны эцэст 8.3 тэрбм ам.доллар болж, 22.1 хувиар буурсан байна. Үүнд гадаадын шууд хөрөнгө орууллатын хэмжээ буурч, эдийн засгийн өсөлт саарч улмаар импортын хэмжээ 2013-2016 онд 1.9 дахин буурсан нь голлон нөлөөлсөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2013онд 2.08 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2016 оны эцэст 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Экспортын хэмжээ 2013 онд 4.3 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 4.9 тэрбум ам.доллар б болж 15.1 хувиар өссөн байна. Импортын хувьд 2013 онд 6.3 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 3.3 тэрбум ам.доллар болж 47.2 хувиар буурсан байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, төгрөгийн ханш суларсан,нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэгтэй холбоотой юм.

Экспортын хэмжээ 4.9 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.доллар, гадаад худалдааны нийт эргэлт 8.5 тэрбум ам.доллар байхаар 2017 онд хүлээгдэж байна

 

Төлбөрийн тэнцэл: Монгол улсын төлбөрийн тэнцэл 2013 онд 1,867.3 сая  ам.долларын алдагдалтай гарч байсан бол 2014 оноос гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах болсонтой холбоотойгоор төлбөрийн тэнцлийн алдагдал тогтмол буурч 2016 онд урсгал данс 449.0 сая ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн данс 707.3 сая ам.долларын ашигтай гарч нийт төлбөрийн тэнцэл 18.2 ася ам.долларын алдагдалтай гарлаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 483.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд алдагдалтай гарсан бараа, үйлчилгээний данс 2016 онд 187.8 сая ам.долларын ашигтай гарсан нь урсгал тэнцлийн алдагдал буурахад эерэг нөлөө үзүүлсэн байна. Үнд мөнгөжөөгүй алт, чулуун нүүрс, цайрын баяжил, төмрийн хүдрийн экспортын өсөлт болон хүнд даацын машин, мехнизм, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүний импортын бууралтай холбоотойгоор барааны данс 137 хувийн өсөлт үзүүлсэн нь голлон нөлөөлсөн байна.