Сайн байна уу би та бүхний сэтгэгдэлийг сонсоод ганцхан надад ийм хэцүү байдаггүй юм байна гэж бодлоо. Би одоо 25-тай би оюутан байхдаа хүүхэдтэй болоод хайргүй хүнтэйгээ суусан.

Бид 2-н амьдрал тиймч сайхан байгаагүй ээ тэгээд салсан. Одоо бол хайртай хүнтэйгээ хамт амьдраад жил болж байна. Хүн урд нь амьдрал зохиосон болохоор одоо надад хэцүү байдаг. Манай хадам болох хүмүүс надад дургүй харин одоо би жирэмсэн арай болоогүй байтал хүүхэдтэй болчихлоо.

Би дахид алдмааргүй байна тэгээд хүүхдээ авахуулъя гэхээр зориг хүрэхгүй юм. Би энэ хайртай хүнээ алдахаас маш их айдаг араар минь тавих болвуу гэхээс. Тэрнээсээ болоод хардаад байх юм өөрийн мэдэлгүй л. Би яахаа мэдэхгүй байна сэтгэл зүйчтэй уулзмаар байх юм. Ядаж байхад би хөдөө орон нутагт байдаг. Заримдаа боож үхмээр санагдах юм. Надад зөвлөгөө хэрэгтэй байна бүсгүйчүүдээ надад туслаач…

 

http://www.cekc.mn